Си Жиньпины зарлигаар таван ахмад дайчин энгэрээ мялаалаа

1119


Си Жиньпины зарлигаар Монголын таван ахмад дайчид буюу 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас 1939, 1945 оны дайнд оролцсон Монгол Улсын Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана нарын хүмүүст Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль олгосноо өчигдөр гардуулан өгчээ.

БНХАУ-ын Засгийн газраас шагнасан ахмад дайчдын тухай товчхон танилцуулахад, Г.Хэнгэрэг нь 1939 онд Хилийн цэргийн 31 дүгээр отрядын цэрэг, 1945 оны дайн талбарт тавдугаар морьт дивизийн 28 дугаар морьт хороонд тасгийн даргаар ажилласан байна.

Ахмад дайчин Г.Батмөнх Халх голын дайнд наймдугаар морьт дивизийн хөгжимчин, 1945 онд зургаадугаар морьт дивизийн холбоо суманд тагнуулч, морин жолоочийн үүрэг гүйцэтгэсэн бол Ж.Үнэнбат нь Халх голын дайнд Тамсагийн морьт дивизэд очиж, зургаадугаар дивизийн харьяа хуягт бригадад хүнд пулемётын ротод жагсаалын дарга, 1945 оны Чөлөөлөх дайнд зургаадугаар морьт дивизийн морьт хороонд танк эсэргүүцэх бууны салааны даргаар ажиллаж байжээ.

Ахмад дайчин Л.Данзангийн хувьд Халх голын дайн, Чөлөөлөх дайны хуягт бригадын түрүүч байсан түүхтэй. БНХАУ-ын дарга Си Жиньпиний зүгээс зөвхөн Монгол Улсын дайчдад талархлаа илэрхийлэн энэхүү медалийг өгсөн ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>