Зургаан дэд хурандаад хурандаа цол олголоо

1169

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан "Цэргийн цол олгох журам"-ын дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар зургаан дэд хурандаад хурандаа цол олголоо.

Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Найданцэрэн, Батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дайн цэргийн урлагийн судлалын төвийн дарга, дэд хурандаа Ц.Гандорж, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Н.Алтангэрэл нарт хурандаа цол олгов.

Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ц.Буяндэлгэр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа М.Болдбаатар, Хууль сахиулах их сургуулийн Хилийн сургуулийн захирал, дэд хурандаа В.Жавхланцогт нар хурандаа цолтон боллоо.

Б.Чимэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>