ӨНӨӨДӨР: Оны шилдэг багш, сургууль, цэцэрлэгүүдийг тодруулна

860

09:00 цагт: ЮНЕСКО-гийн СББӨ-ийн жагсаалт-д "нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах” асуудлаарх үндэсний сургалт Богд хааны Ордон Музейд эхэлнэ.


11:00 цагт: Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярт зориулсан "Жаранг түүхэлсэн агшин” үзэсгэлэн нээлт Q art gallery-д болно.


11:00 цагт: Элэгний Б вирусын эсрэг үндэсний хэмжээний хөтөлбөр эхлүүлж байгаа талаар Эрүүл Мэнд, Спортын Яам, Нийгмийн Халамж Үйлчилгээний Газар, Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбоо, Хаппи Веритас оношилгооны төвийн мэргэжилтэнүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: МЗХ-ны Залуучуудын бизнесийн байнгын хорооноос зохион байгуулах Монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргах, залуу бизнес эрхлэгчдийг Хятад улсын зах зээлд гаргах боломжийн талаар танилцуулах арга хэмжээ Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 99086418, 88101990


12:00 цагт: Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно.


12:00 цагт: Да хүрээ захыг СХД-рүү нүүлгэх болсонтой холбоотой асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12:30 цагт: Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан БСШУЯ-аас оны шилдэг багш, сургууль, цэцэрлэгүүдийг тодруулах арга хэмжээ БСШУЯ дээр болно. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр монголын багш нар нартаа баяр хүргэж, шилдэг багш нараа алдаршуулна. Утас: 98119897


13:00 цагт: Нийслэлийн Баянгол дүүргийн багш нарыг баярын арга хэмжээ UB PALAСE-д болно. Утас: 8808 4815


13:00 цагт: Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар "Жаргалтай айл манайх" нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө HI-FI CD shop-ийн гаднах талбайд хийнэ. Утас: 9999-8070

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>