“Эрдэнэт” үйлдвэр импорт орлох бүтээгдэхүүнээ Оюуны өмчид бүртгүүлнэ

302

"Эрдэнэт” үйлдвэр Засвар механикийн заводын булинга шахах шахуурга грат-1400, Баяжуулах фабрикийн засварын ажлыг хөнгөвчлөх механик түлхүүр, Авто тээврийн байгууллагын БелАЗ-75132, хүнд даацын өөрөө буулгагчийн ажлын болон зогсоолын тормосны накладыг оюуны өмчид бүртгүүлэхээр хүргүүлжээ.

Эдгээр нь "Эрдэнэт” үйлдвэрийн хувьд оюуны өмчийн патенттай анхны бүтээгдэхүүн болох юм. Инженерүүдийн хийсэн бүтээлийг оюуны өмчөөр хамгаалснаар, "Эрдэнэт”-ийн шошготой импорт орлох бүтээгдэхүүнийг ижил төстэй үйлдвэрүүдэд худалдаалах боломж нээгдэх ажээ. Тун удахгүй тус үйлдвэр оюуны өмчийн бодлого, журамтай болох гэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.