Хөтөлчүүд үйлдвэрлэсэн цементээ гадаад зах зээлд нийлүүлж эхэлжээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгон эдүгээ10 мянга хол давсан хүн амтай. Нөгөөтэйгүүр, Хөтөл тосгон гэхээр хүн бүрийн сэтгэлд юуны түрүүнд цементийн үйлдвэр буудаг нь нууц биш. Учир нь, нийт хүн амын10 гаруй хувь нь "Хөтөлийн цемент, шохой” үйлдвэрийг түшиглэн ажил, амьдралаа залгуул-даг. Өөрөөр хэлбэл, өрх бүр цемен-тийн үйлдвэртэй ямар нэгэн байдлаар холбогддог гэхэд болно. Манай сур-валжлах баг өнгөрсөн долоо хоногт "Хөтөлийн цемент, шохой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Биднийг тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Валяхүү нарын албаныхан угтаж авсан юм.
ШИНЭХЭН ҮЙЛДВЭР ЖИЛД НЭГ САЯ ТОНН ЦЕМЕНТ, 65 МЯНГАН ШОХОЙ ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ
Эх орныхоо бүтээн байгуулалт, тэр дундаа барилгын үйлдвэрлэлийн салбарт жинтэй хувь нэмэр оруулж ирсэн"Хөтөлийн цемент, шохой” үйлдвэрийн суурийг1983 онд анх тавьж, улмаар хоёр жилийн дараа буюу1985 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Түүнээс хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамт олон нь үйлдвэрээ тасралтгүй ажиллуулж, өнгөрсөн оны тавдугаар сард өргөтгөл буюу шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан билээ. Шинэхэн үйлдвэрийн хүчин чадал хуучнаасаа дөрөв дахин их бөгөөд жилд нэг сая тонн цемент, 65 мянган шохой үйлдвэрлэж, эдүгээ дотоодынхоо зах зээлд нийлүүлж байна. Шинэ үйлдвэрийг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан ч тус компанийн зүгээс ажилч даа цөөлөхгүйгээр асуудлыг шийдэж чадсанд нутгийн зон олон баяртай байгаа аж. Тиймдээ ч Хөтөл тосгоноор овоглосон880 гаруй иргэн тус үйлдвэрт ажиллаж байна. Ингээд тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга Д.Валяхүүтэй цөөн хором ярилцлаа.
Д.ВАЛЯХҮҮ: ДОТООДЫН ЦЕМЕНТИЙН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАХ БОЛОМЖ БИЙ
-"Хөтөлийн цемент, шохой” ХК үн дэсний хөрөнгө оруулалттай "Бейзмент” компанитай хамтран шинэ үйлдвэрийг байгуулж, ашиглалтад оруулжээ. Цементийн зах зээлийн хэдэн хувийг хангаж байна вэ?
-Манай компани дотоодынхоо зах зээлд цементийн60 хувийг дангаараа хангаж байна. Цаашид 100 хувь болгох зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, гадаадаас цемент оруулж ирэхгүйгээр дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах бодолтой байна.
-Үнэхээр 100 хувь хангах боломж бий юу?
-Тийм ээ.
-Хятад улс цементийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Танай компанийн хувьд импортоор оруулж ирж буй Хятадын цементтэй өрсөлдөхүйц хэмжээний чанартайг үйлдвэр лэж чадаж байгаа юү?
-Өмнө нь нойтон аргаар цемент үйлдвэрлэж байхад үнэ өртөг нь өндөртэйгээс гадна Хятадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд үнэхээр хүнд байсан. Харин өнгөрсөн онд шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар энэ зовлон алга болсон гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хуурай аргын технологи нэвтрүүлснээр өртөг зардал нь буурсан. Өнөөдрийн байдлаар Хятад улсаас импортоор оруулж ирж бай гаа цементтэй бүрэн өрсөлдөх чад вартай болсон.
-Танайх цементээс гадна шохой үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн шохойгоо ихэвчлэн хаана, ямар газ-руу дад нийлүүлж байна вэ?
-Бид жилд 65 мянган тонн шохой үйлдвэрлэж байна. Нэг үгээр хэл бэл, шинэ үйлдвэр жилд нэг сая тонн цемент, 65 мянган тонн шо хой үйлдвэрлэх хүчин чадалтай гур ван зуухтай. Харин үйлдвэрлэсэн шохойгоо Эрдэнэт хотод100 хувь нийлүүлдэг. Үүнээс гадна төмөрлөг болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, Хөтөлийн Дулааны станцад шохойгоо нийлүүлж байна.
-Түүхий эдээ хаанаас авч байна вэ?
-Манайх түүхий эдийн хоёр ч том уурхайтай. Нүүрсний хувьд бол Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрс ний уурхайгаас худалдаж авч байна. Худалдаж авсан нүүрсээ үйлдвэртээ технологи, орц болон найрла гыг нь тааруулж, үйлдвэрлэлээ явуулдаг.
-Шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулаагүй байхад "Хөтөлийн цемент, шохой” ХК-ийг ашиггүй, ал-даг далтай ажилладаг гэх шүүмжлэл гарч байсан. Энэ үнэн үү?
-Бид сүүлийн гурван жилд21.8 тэрбумын татвар төлсөн байдаг. Үүнээс харахад тийм ч алдагдалтай ажиллаж байгаагүй.
-Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлын нэмэх боломж бий юу?
-Манай компани цаашид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмж, жилд хоёр сая тонн нүүрс үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх бодолтой байгаа. Ингэж чадвал дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангаж чадна.
-Тэгвэл гадны улс руу өөрсдийн үйлдвэрлэсэн цемент, шохойгоо гаргаж, нийлүүлэх боломж хэр байна вэ?
-Боломж бий. Бид энэ жил ОХУ-д 12 мянган тонн цемент нийлүүлсэн. Бидний үйлдвэрлэсэн цемент ОХУ-ын стандартыг бүрэн хангаж байгаа. Гэхдээ бидэнд нэг хүндрэл байна. Хятадын үйлдвэртэй өрсөлдөхөд их хүндрэлтэй. Тиймээс дотоодынхоо үйлдвэрлэгчдийг импортын хямд цементээс хамгаалах шаардлагатай байна. Үүнд төр, засгаас анхаарч гаалийн татварыг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн ч учир дутагдалтай тал бий.
АЖИЛЧДАДАА ЗОРИУЛЖ 19 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БАРЬЖ ЭХЭЛЖЭЭ
Бидний яриа ийнхүү өндөрлөлөө. Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд "Нэмж хэлэхэд, "Бейзмент” ХХК-ийн хө рөнгө оруулалтаар технологийн ши нэчлэл хийж, таван шатлалтай цик лон дулаан солилцуулагч, кальцижуулагч бүхий хоногт 3000 тонн портланд цементийн чулуунцар үйлд вэрлэх эргэх зуухтай хуурай технологийн шугамыг ашиглалтад оруул сан нь өдгөө уг үйлдвэрийн хү чин чадлыг улам сайжруулсан” гэдгийг нэмж хэлсэн юм. Үнэхээр шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулс наар Хөшигтийн хөндийн Нисэх онгоцны буудал, Багануур болон Эрдэнэт зэрэг орон нутгийн маш олон бүтээн байгуулалтыг тус үйлдвэрийн цементээр барьж байгаа аж. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа хоолыг бүрэн хангахаас гадна орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Эл хүрээнд ажилчдадаа зориулж 19 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.
Д.Төрбат