Г.Чулуунцэцэг: Хүнийг уйлуулахаас илүү инээлгэх хэцүү

426
Г.Чулуунцэцэг: Хүнийг уйлуулахаас илүү инээлгэх хэцүү
Орон нутгаар аялан тоглолт хийж буй "Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэгтэй онлайнаар ярилцлаа.

-"Маск” продакшны аялан тоглолтыг үзэгчид хэр хүлээн авч байна вэ?

-Бидний аялан тоглолт амжилттай үргэлжилж байна. Танхим дүүрэн үзэгч тэй тоглолт болж байна даа.

-Танай хамтлагийн дараачийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?

-Бид оны дараа шинэ уран бүтээлдээ орно. "Маск” продакшн хүүхэд багачууддаа зориулж жүжиг тоглоод гурван жил болж байна. Шинээр тавих хүүхдийн жүжгээ ч баталсан. Манайд бас уран сайхны кино хийх төлөвлөгөө бий.

-Та сүүлийн үед үзэгчидтэйгээ дэлгэцийн уран бүтээлээр уулзах боллоо. Кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?

-Сүүлийн үед киноны санал ирж байна. Би уншиж үзээд санаанд таарч, сэтгэлд бууж байвал тоглодог. Гэхдээ бас уран бүтээлч хүний хувьд түүхэн кинонд тоглож, дүрээ үлдээх нууцхан бодол бий.

-Хошин урлагийн тоглолтыг амархан гэх хүн олон байдаг. Олон жил жүжигчнээр ажилласан хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Жүжигчний мэргэжил дун даа хошин урлагийн сал барыг сонгоод ажиллаж байгаа хүний хувьд хүнийг уйлуулахаас илүү инээлгээнэ гэдэг асар хэцүү. Мөн өндөр мэдрэмж шаарддаг. Энэ бүхнийг сурахын тулд маш их хичээл зүтгэл, сургуулилт хэрэгтэй байдаг юм билээ. Би одоо ч ах нараасаа суралцаад явж байна.

-Таны хувийн амьдралыг уншигчид сайн мэддэггүй. Та гэр бүлийн хүнээ танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүнийг Б.Оргил гэдэг. Хоёр хүүгийн минь аав. Энэ сайхан хүнтэй ханилсандаа маш их баярладаг. Жүжигчин хүн, тэр дундаа эмэгтэй жүжигчдийн ар гэр хань ижил явна гэдэг хэцүү. Бид нойртой, нойргүй байнга уран бүтээл, ажил гэж явдаг. Тэгэхээр ар гэрийн асуудал, үр хүүхэд, сайн сайхан амьдрал гээд бүгд ханьтай минь холбоотой.

-Гэр бүлийн хүн тань таныг хэр их дэмждэг вэ?

-Манай гэрийн ганц түшиг тулгуур багана, ноён нуруу нь миний хань. Хань минь намайг, миний мэргэжлийг ойлгож дэмждэг учраас би өдий зэрэгтэй явж байгаа. Цаашдаа ч улам их зүйл хийнэ. Айл гэр гэдэг хоёр биеэ мэдэрч, нэгэн бие шиг байхыг хэлэх байх гэж боддог.
Эх сурвалж http://www.info.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.