Мөнгө хэмнэж утаагаа багасгах боломжтой гэнэ

268

 

Саяхан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Новосибирск хот орж социализмын үед Улаанбаатар хотод баригдсан угсармал орон сууцыг дулаалах гэрээ байгуулсан. Энэ нь цахилгаан станцаас гарч байгаа дулааныг хэмнэх чухал алхам юм. Харин нийслэлийн утааны голомт болсон гэр хорооллынхон нүүрс хэмнэх боломж байгааг германы байгууллага зөвлөж байна.

Тус байгууллагын хийсэн судалгаагаар монгол гэр маш их дулаан алддаг гэнэ. Гэрээ сайн дулаалбал нүүрсийг арван хувь, үүдний амбаартай бол дахин таван хувь хэмнэх боломжтой. Ингэснээр түлэх нүүрс 15 хувиар буурч, тэр хэрээр мөнгө хэмнэж, утаа буурна. Социализмын үед нэг өрх жилдээ нэг машин буюу дөрвөн тонн нүүрс түлдэг байсан.

Харин нүүрс үнэд орж, хэмнэлттэй зуух нэвтрүүлснээр өнөө цагт дулаан жил хоёр, хүйтэн жил гурван тонн л нүүрс түлж байгаа гэнэ. Хэрэв энэ хэмжээгээ 15 хувиар бууруулж чадвал утаа тэр хэмжээгээр багасна. Бага оврын ачааны машин нүүрс 150 орчим мянган төгрөгийн үнэтэй. Энэ жил хүйтэрнэ гэж тооцоод 300 мянган төгрөгөөр нүүрс авлаа гэж тооцъё. 15 хувийг хэмнэхэд 45 мянган төгрөг болно. 180 шахам мянган өрх энэ хэмнэлтийг хийж чадвал арав шахам тэрбум төгрөг иргэдийн халаасанд үлдэнэ.

 

Х.БАТТӨГС

 

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.