Байгаль хамгаалах намрын аяны хүрээнд “Туул” гол орчмыг цэвэрлэлээ

1010

БОНХАЖЯ, Туул голын сав газрын захиргаа хамтран "Байгаль хамгаалах намрын аян”-ы хүрээнд Туул голын эрэг дагуу цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

Уг цэвэрлэгээнд БОНХАЖЯ, түүний харъяа газрууд, Байгаль орчин болон нийтлэг үйлилгээний газар, БЗД-ийн тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилчид, ЖАЙКА төгсөгчдийн холбооны гишүүд, ХААИС-ийн оюутнууд зэрэг 200 гаруй хүн оролцож Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуух ахуйн хог хаягдалыг цэвэрлэсэн юм.

Тус үйл ажиллагааг нээж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлэхдээ "Хог хаягдалын хэмжээ жилээс жилд нэмэгдэж жилд 3.2 сая тонн хог гардаг болсон. 2014 оны Засгийн газрын тогтоолоор бүх аймаг сумдын засаг дарга нарт тухайн нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хог хаягдалын менежментийн төлөвлөгөө, тодорхой хэмжээний санхүүжилт гарган ажилла хэмээн үүрэг болгосон.

Удахгүй хог хаягдалын тухай хууль гарч, хог хаягдал хэр их гаргаж байгаагаас шалтгаалан төлбөр хураамж авах үүрэг хариуцлагын тогтолцоотой болох юм” гэлээ. БОНХАЖЯ-наас 2015 онд хэрэгжүүлэх ТОР-10 ажлын нэг болох "Туул голын бохирдлыг бууруулах, хамгаалах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх” ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор Туул голын сав газрын захиргаа "Цэвэр орчин, цэнгэг туул” аян өрнүүлсэн.

Энэ хүрээнд томоохон цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулсан ба Туул голын эрэг дагуу таван газар арван ширхэг хогийн сав, 15 газарт хоёр төрлийн санамж бүхий 15 самбар байршуулсан байна. Мөн цаашдаа Туул голын эрэг дагуу хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрыг сонгон авч "Туул гол-Эко бүс” загвар төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>