Биеэ үнэлэгчдийг хуульчлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна

908

Украины Дотоод хэргийн сайд Антон Герашенко телевизийн ярилцлагаар орохдоо биеэ үнэлэгчдийг хүлээн зөвшөөрч, хуульчлах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах бодолтой байгаагаа хэлжээ. Тэрбээр уг асуудлыг "Маргаантай байгаа” хэмээн онцолсон байна.

Антон Герашенко "Бид энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэж бодож байна. Учир нь биеэ үнэлэлт нийгэмд маргаантай асуудал байсаар ирсэн. Тиймээс санал асуулга явуулж яагаад болохгүй гэж” хэмээв.

Украинд биеэ үнэлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн хариуцлага оногдуулдаг. Антон Герашенко "Биеэ үнэлэлт нь одоо массажийн газруудад далд хэлбэрээр бий болчихсон. Энэ бол нэг төрлийн үйлчилгээний байгууллагын хэлбэрт ч орох боломжтой” гэжээ.

Энэ оны есдүгээр сард "Биеэ үнэлэлт, биеэ үнэлэлтийн байгууллагыг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг парламентад бүртгүүлсэн байна. Хуулийн төслийн багийн Андрей Немировскийн ярьснаар биеэ үнэлэлтийг орчин цагийн улс орнууд хуульчлах шаардлагатай болсон байна.

Т.Мунаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>