Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ
ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх долоо хоногт эхэлнэ. Тодруулбал, аравдугаар сарын 27-ноос 1-2-р ангийн сурагчид хоёр долоо хоног амрах юм. Дунд болон ахлах анги буюу 3-12-р ангийн сурагчид ирэх сарын 3-наас эхлэн нэг долоо хоног амрах гэнэ.
Харин хоёрдугаар улирлын хичээл арваннэгдүгээр сарын 10-нд нэгэн зэрэг эхлэх аж. Дашрамд сонирхуулахад, Энэ жил улс орон даяар бүх ерөнхий боловсролын сургуулиуд ижил хугацаанд амрах ажээ.