Бид юу хийх ёстой вэ?
Нэгдүгээрт: Үнэнийг хэлхэд хэцүү байгаа шүү дээ.
Тэгэхээр ийм байна.
Төр хатуу чанга байж болно. Гэхдээ төр энэрэнгүй байх хэрэгтэй. Төр төмөр нүүртэй байж болно. Төр харин худалч байж болохгүй. Төр чадвартай байх ёстой. Төр тогтвортой байх хэрэгтэй. Бодлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл: Төр өөрөө зарчимтай байх хэрэгтэй. Тэгээд төр хүмүүсийг чадвар боломжийг үнэлдэг байх хэрэгтэй. Түүнийг хязгаарлаж боймлож болохгүй. Төр иргэдийнхээ сэтгэл, итгэл, эрх чөлөөг хумиж, дарж болохгүй.
Яагаад гэвэл: Тийм замаар хүмүүс явж чадахгүй. Яагаад гэвэл: Тэр замаар эрх чөлөөт ардчилсан нийгмийг бид бий болгож чадахгүй. Тийм учраас: Төрийн бодлого тогтвортой байх хэрэгтэй. Төр шудрага зарчимтай байх ёстой. Өөрөөр хэлбэл: Төрийн хүн мэргэн. Төр өөрөө мэргэн байх ёстой.
Төрийн төлөөлөгч хүн ямар байх ёстой билээ? Тэр хүн мөнгөтэй байж болно. Мөнгөгүй ч байж болно. Энэ чухал биш. Тэр чадвартай байх ёстой. Тэр үнэнч шудрага зарчимтай байх хэрэгтэй. Тэр хүн ухаантай байж болно. Сэргэлэн шийдэмгий байж бас болно. Тэр хүн сонгогч түмнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Гэхдээ тэр бодит үнэнийг ухаарч чаддаг байх ёстой. Тийм юманд тулсан шийлвэр гаргах ёстой. Тэгээд тэр бас хүн доромжлохгүй байх хэрэгтэй. Хараадаггүй зүхдэггүй байх ёстой. Тэр үнэнийг ухаарсанбайх ёстой. Тэр худлаа хэлдэггүй байх хэрэгтэй. Тэр үнэн хэлдэг байх ёстой. Хүн шудрага байж болно. Ухаалаг шудрага байвал бүр их сайн. Өөрөөр хэлбэл: Тэр хүн популизм хийдэггүй байвал тун их сайн. Сайн улстөрч хүн. Ийм хүн төрийн төлөөлөгч байх ёстой.
Бид эрх чөлөөтэй байх эрхтэй. Гэхдээ эрх чөлөө бол зарчим. Юу гэсэн үг вэ гэвэл: Эрх чөлөөтэй гээд. Дураараа дурги гэсэн үг биш. Дуртай бүхэн дуугарч хашгир. Хүссэн цагтаа нулимаад хая гэсэн үг бас биш. Эрх чөлөө гэдэг бол. Хэм хэмжээ, хэл ёс зүй, хууль цааз гэсэн үг. Тийм учраас хүнд эрх чөлөө хэрэгтэй. Гэхдээ бусдад бас эрх чөлөө хэрэгтэй. Тийм учраас зарчимтай, ёс зүйтэй, зүрх сэтгэлтэй бай. Тийм эрх чөлөө бүгдэд хэрэгтэй.
Ёс зүй гэж ер нь юу яриад байна вэ? Юу гэсэн үг вэ гэвэл. Өөрөө чи өөрийгөө болгож амьдар гэсэн үг. Өрөөл бусадтай зохицоод амьд яв гэсэн үг. Хүний үгийн сонс. Хүн битгий гол. Хүнээс юм асууж бай гэсэн үг. Хүнийг битгий элдэв муугаар хэл. Хүн битгий гүтгэ. Битгий муу хэл. Бүү гутаа. Гэсэн үг. Товчлоод хэлбэл: Хүн шиг бай. Хүний ёсоор амьдар. Гэсэн үг.
Энэ байх ёстой. Тийм учраас эх орончид хэрэгтэй. Эх оронч хүмүүс. Энэ бол нийгмийн хөдөлгөгч хүч юм. Гэхдээ өөр бусдыг басамжилсан, доромжилсон. Бусдыг доорд үзсэн, үгүйсгэсэн тийм эх оронч үзэл бидэнд хэрэггүй. Бусдыг гутаан доромжилдог, гүтгэдэг, харааж зүхдэг тийм эх оронч хүн хэрэггүй. Эх оронч хүн. Тэр өөрөө хүний эрх, хууль, ёс зүйн хил хязгаартай байх ёстой. Нийгэм, нийтийн эрх ашигт үйлчлэх хэрэгтэй. Тийм учраас: Хувь хүний эрх бол төр нийгмийн эрх ашигт нийцэж уялдан зохицолдсон байх ёстой юм. Эх оронч үзэл ийм байх ёстой. Эх оронч хүн хэрэтгэй. Гэхдээ эх орноо гэсэн. Чин үнэнч эх орончид хэрэгтэй.
Гэхдээ төр бизнес хийж болохгүй. Өөрөөр хэлбэл төр мөнгөтэй ноцолдох хэрэггүй. Би ингэж бодож байна. Төр засаг бүгдийн өмнөөс бизнес хийнэ. Мөнгө олно. Бүгдийг тэжээнэ гэнэ. Энэ худлаа. ШАЛ ХУДЛАА. Тийм юм байхгүй. Төр бизнес хийж. Алт, зэс, нүүрс ухаж. Цахилгаан станц, төмөр зам тавина гэнэ. Тэгээд олсон мөнгөөрөө ард түмнийгээ элбэг дэлбэг, аз жаргалтай сайхан амьдруулна гэнэ. Шал худлаа. Тийм юм байхгүй. Хэрвээ төр засаг ийм байвал. Ардууд бид нар юу хийхэв? Ажилгүй, орлогогүй. Төр хэзээ мөнгө өгөх бол гээд хараад суух уу? Тийм юм байхгүй. Хэрвээ төр ийм байвал: Монгол Улс хэзээ ч хөгжихгүй дэвжихгүй. Монгол хүн хэзээ ч сурахгүй босохгүй. Би ингэж бодож байна. Тийм учраас: Төр бол бодлого бодох ёстой. Цаас ухаж, хууль дүрэм боловсруулах хэрэгтэй юм. Яагаад гэвэл: Мөнгө олоход. Баялаг бүтээхэд ямар ч дарга, түшээ хэрэггүй. Түүнийг ардууд бий болгодог юм. Тийм учраас төрд өмч хэрэггүй. Төрийн өмчийг хувийн өмч болго. Иргэдийн өмч болго. Тэгэж төрийн хүнийг идэж уух юмгүй болго. Ашиглаж завшиж чадахгүй болго. Тэгээд бас төрийн хүн бэлэн юм, бүтэхгүй зүйл битгий амла. Зүгээр мөнгө хүнд бүү өг. "Хэн сайн ажиллана. Тэр сайхан амьдрана.” "Их ажилла. Их аз ирнэ.” Гэж хэл. Тийм байж чадвал: Дэмий ажилгүй хүн цөөхөн болно. Өлсгөлөн ходоод, өлөн нүдтэй хүмүүс бага болно. Хүмүүс ажилтай болно. Ажилтай бол хүн завгүй болно. Мөнгөтэй болно.
Тиймээ. Хүмүүст мөнгө хэрэгтэй байна. Гэхдээ тэдэнд одоо ажил илүү их хэрэгтэй байна. Хүн хийх ажилгүй бол хэцүү шүү дээ. Тийм хүн хов ярьдаг. Илүү их улс төрждөг. Архиддаг өвддөг тэгээд тэр үхдэг. Тийм учраас хүмүүст ажил хийж амьдрах "БОЛОМЖ” олгох хэрэгтэй байна. Тэр боломж бол баялаг. Тэр хүнд их юм өгдөг. Тэр хүнд алдар хүнд, сүр хүч өгдөг. Тэр хүмүүст эд баялаг, эрч хүч өгдөг. Тэр хүмүүст тэсвэр тэнхээ, оюун ухаан, эрүүл мэнд өгдөг. Тэр боломж хүмүүст бүгдийг өгч чадна. Тийм учраас: Хүмүүст хүссэнээрээ хөдөлмөрлөж сайхан амьдрах боломж олго. Боломж бол хүч чадал. Боломж бол жигүүр. Түүнийг хүмүүст өг. Тэд өөрсдөө өөрсдийнхөө төлөө бүхнийг хийж чадна.
Долоодугаарт: Баян Монгол.
Бидний Монгол их баян. 60 сая малтай. Алт зэс, нефть нүүрс бүгд байгаа гэцгээх юм. "САЙН ХЭРЭГ.” Гэхдээ бид өөрсдөө хийж хэрэглэж чадахгүй бол юу ч байгаад хэрэггүй шүү дээ. Мөнхийн юм гэж байхгүй. Бурхан багш ингэж хэлсэн юм. Тийм учраас: Хадгалаж, харамлах хэрэггүй. Баярхаж томрох бас хэрэггүй. Хэрэлдэж булаалдах бүүр их хэрэггүй. Яах гэж? Ер нь тэгээд тийм юмтай байснаас ерөөсөө байхгүй бол дээр. Юу ч үгүй бол. Хүмүүс хөдөлмөрлөж тэмцдэг болно. Тэд өөрсдөө өөрсдийгөө болгоод аваад явж чадна. Тэд илүү их ухаалаг хөдөлмөрч арчаатай сайхан амьдрах болно.
Мөнхийн юм гэж байхгүй. Тийм учраас: Мөнхийн бизнес гэж бас байхгүй. Юмыг хэрэгцээтэй цагт нь ашиглаж хэрэглэж чаддаг бай. Юуг ч хадгалах хэрэггүй. Харамлах хэрэггүй. Өсгөж бүтээ. Өөр юм болгож бай. Сохор зоос оловч сэгсэрч бай гэдэг юм. Тийм учраас: Юм бүхэн хэрэгтэй. Гэхдээ идэж чад. Хэрэглэж чад. Чадахгүй бол юу ч байх хэрэггүй. Эцэст нь нэг үг хэлье.
Гайхамшигтай сайхан Монголыг бүтээе гэвэл. Гайхалтай их баялаг хэрэггүй. Гайхамшигтай их хөдөлмөрч бүтээлч хүмүүс хэрэгтэй.
Энэ бол маш том үг. Хүн бүр хэлэх юм. Хашгирч жагсаж хэлэх юм. Өлсөж шантаажлаад хэлэх юм. Түүнийг хэлэх эрхтэй. Хэн ч хэлж болно. Гэхдээ цөөхөн хэл. Сулхан хэл. Зөөлхөн хэл. Хайрлаж хэл. Утга учиртай хүндэтгэлтэй хэл. Тэгвэл ҮНЭН сонсогдоно.
Зөвхөн шийдэл ярь. Шийдвэр гарга. Ямар ч популизм хэрэггүй. Хоосон үг яриа хэрэггүй. Хар хор, өс хонзон хэрэггүй. Хэрүүл тэмцэл, танай манай хэрэггүй. Би ялсан. Чи ялагдсан хамаагүй. Би сайн. Тэр муу хэрэггүй. Зөрчилдөж биш. Зөвлөлдөөд ярилц. Буруу байж болно. Шийдэл ярь. Зөв байж болно. Шийдвэр гарга. Зовлон бэрхшээл байгаа. Шийдэл ярь. Хүн ХЭЛЭЭРЭЭ. Мал хөлөөрөө гэдэг. Шийдвэр гарга. Бодож хий. Бодит байдалд нийцүүл. Шийдэл ярь. Шийдвэр гарга. Шийдэх чухал. Шийдвэр хэрэгтэй.
Чи юу гэж бодож байна?