Бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

1176

НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР
ШАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2015.10.29, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 07.54-17.58
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн. Эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Хиншүү хярвас гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийх зэрэгт муу. Өвчин болбол арав хоногт амарлина. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Баруун нүд татвал эд хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Тэрсүүд өдөр тул тойн болох, ном сонсох, бурхныг тахих, хишиг даллага дуудуулах, замд гарах, нүүдэл суудал хийх, бэрийн үйл, хүүр гаргах зэргийг тэвчих хэрэгтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>