З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт Олон улсын ил тод байдлын байгууллагаас захидал ирүүлжээ

668

УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын нэр дээр Олон улсын ил тод байдлын байгууллагаас захидал ирүүлжээ. Дээрх захидал нь Өршөөлийн хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд анхааралтай хандаж, зөв шийдвэр гаргахад уриалжээ. Яг одоо чуулганаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх гэж буй бөгөөд уг захидлыг гишүүдэд тарааж өгөөд байгаа ажээ.

Олон улсын ил тод байдлын байгууллагын дарга Жозе Угазын Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн захидал.

 10 дугаар сарын 28

 Өргөн барьж буй Өршөөлийн тухай хууль болон  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай.

Ноён Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,  ноён З.Энхболд танаа,

Транспаренси Интернэйшнэл (Олон улсын ил тод байдлын байгууллага) нь та бүхнийг өргөн баригдаад явж буй Өршөөлийн тухай хууль ба эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээ эргүүлэн татан авч  хэрэгсэхгүй болгохыг хүндэтгэлтэйгээр  хүсэж  энэхүү захидалыг бичиж байна.

Энэхүү хуулийн төслүүд нь  Монгол дахь авлигыг зогсоох бодит үйл явцыг хүчтэй ганхуулах боломжтой гэдэгт бид гүнээ санаа зовинож байгааг хүлээн авна уу.

Монгол улс 2007 онд Авилгатай тэмцэх газрыг байгуулснаараа авилгатай тэмцдэгээ мөн түүний нийгэмд учруулсан хохирлын нөлөөтэй тэмцдэг гайхалтай хүсэл эрмэлзлэл бүхий удирдлагатай улс орон гэдгээ харуулсан.

Мөн дэлхийн 125 гаруй Авилгын эсрэг агентлагуудад (АСА), Ази номхон далайн бүсэд 35 агентлагуудад элсэн нэгдэж орсон.   Энэ байдал нь дэлхийн авлигатай  тэмцэх аентагуудын чухал хамтрагч гэдгийг илэрхийлж байна. Үнэлэхүй сайшаалтай зүйл нь авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний Конвенцид нэгдэж, гарын үсэг зурж мөн Монголын Авилгын эсрэг хуулийг баталсан явдал юм.

Энэ он жилүүдэд Монгол улсын  авилгын эсрэг хүчтэй тэмцсэн хичээл зүтгэлээс үүдэн Транспаренси Интернэйшнэл болон түүний Монгол дахь салбар байгууллагаас авилгын хэргээр мөрдөн байцаалтад байгаа хүмүүст өршөөл үзүүлэх нөхцөл агуулсан Өршөөлийн тухай хуулийн төслөө татан авахыг  хүндэтгэлтэйгээр хүсч байна.

Тус хууль АТГ-ын мөрдөж буй 55 хэргийн 45-д нөлөөлөх ба яллагдагчдыг мөн буруутай этгээдүүдийг өршөөж, ингэсэнээрээ Монголын ард түмэнд авилга нь шударга шүүхээр шийдэгддэггүй гэсэн сэтгэл зовоосон ойлголт төрүүлж болохоор нөхцөл байдалд байна.

Мөн  бид АТГ-г задлаж болохуйц Прокурорын байгууллагын тухай хуул ба эрүүгийн байцаан шийтгэх хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг түтгэлзүүлэхийг хүсч байна. Энэхүү өөрчлөлтүүд нь Монголын сүүлийн үед авч хэрэгжүүлсэн авилгатай тэмцэх хүчин чармайлттай зөрчилдөх ба авилгыг зогсоох чухал чармайлтуудыг урвуулж болох юм.

10 сарын 29-ны энэхүү чухал хуулийн талаарх уулзалтаас өмнө бид та бүхнийг Монголын ард түмний төлөөх хамгийн зөв замыг бодолцож үзэхийг мөн авилгын эсрэг тэмцлийг хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд байлгаасай гэж хүсч байна.

Транспаренси Интернэйшнэлтэй хамтран ажилласнаараа Засгийн газар авилгатай тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, мөн  АТГ-ын үр ашигтай байдал, бодит үр дүн, бие даасан байдлыг сайжруулж чадна.

Дэлхийн Транспаренси Интернэйшнэлийн 110 салбар байгууллагууд эрх мэдлийг урвуулан ашиглахад ял шийтгэл хүлээхгүй байх ёсгүй ба авилгад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг.  Бид 2015 оны 9 сард тус байгууллагын гишүүдын ээлжит уулзалт дээр өршөөлийн тухай хуулийн эсрэг тогтоолыг Монгол улсыг нэрлэж баталсан. Тиймээс, бид та бүхнээс эдгээр зохисгүй хуулиуд болон Монголын парламент дахь зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхийг хүндэтгэлтэйгээр хүсч байна.

  Гүнээ хүндэтгэсэн  Жозе Угаз.

  Олон улсын ил тод байдлын байгууллагын дарга.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>