Жастин Бибер: Селена миний жинхэнэ хайр байсан

911


Эдүгээ 21 настай Канадын дуучин Жастин Бибер хуучин найз бүсгүй Селена Гомезийн талаар accesshollywood.com сайтад ярьжээ. Дуучин Жастин, Селена Гомез нар 2012 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд салж нийлж явсаар энэ оны эхээр тэдний харилцаа төгссөн байдаг. Тэгвэл Жастин хуучин найз бүсгүйнхээ талаар ийн хуучилсан байна. "Үнэхээр хэцүү байсан. Тэр үеийг яаж даван туулсанаа ч мэдэх юм алга. Бид одоо тус тусын замаараа амьдарч байна. Түүнийг хайрлаж, түүнд бүхнээ зориулахыг хүсч, заримдаа бүр түүнийг санах ч үе байсан. Миний анхны жинхэнэ хайр байсан.

Миний хайрладаг хүмүүс өөр хүмүүстэй хамт байхыг харах надад муухай санагддаг. Гэхдээ би Селенаг аз жаргалтай байгаасай л гэж  хүсч байна. Намайг чин сэтгэлээсээ хайрладаг байсныг мэднэ. Хэдийгээр бид салсан ч, найзын харилцаагаа таслахыг үнэндээ хүсэхгүй байна. Бид үргэлж л нэг нэгийгээ хүндэтгэж ирсэн” хэмээн тэрбээр ярьжээ. Жастин Бибер энэ сарын 13-нд  "Purpose” гэх шинэ цомгийнхоо нээлтийг хийх бөгөөд энэ цомогт нь түүний Селенад зориулсан дуу  багтжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>