|
Видео

Шинэ мэдээ

Хилийн тагнуулын хоёр хурандааг саатуулан шалгаж эхэлжээ

Хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтнууд улсын нууцтай холбоотой хэрэгт шалгагдаж байгааг талаар эх сурвалж мэдээллээ. Хэрэгт холбогдсон хурандаа нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан гэв.

Тодруулбал, ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа А, Д нарыг ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Хилийн тагнуулын албаны эрх бүхий хоёр хүнийг шалгаж байгаа нь үнэн. Улсын нууцтай холбоотой болохоор мэдэээл өгөх боломжгүй" гэв.

Б.Анир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.