Бид хамтдаа үндэсний форумд зориулсан кино уралдааны шилдгүүд тодорлоо

1023

Бид хамтдаа үндэсний форумд зориулсан кино уралдааны шилдгүүд тодорлоо"Бид хамтдаа" кино наадмын шилдгээр "WE" студийн "Авлига" бүтээл тодорлоо

Монголын улс төрийн нам анх удаа "Бид хамтдаа" үндэсний форумын хүрээнд богино хэмжээний кино бүтээх уралдааныг МАН-ын Мэдээллийн технологи, олон нийтттэй харилцах газраас санаачилж, амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд улстөрчид нийгмийн амьдралын болж бүтэхгүй байгааг хангалттай их ярьсан. Тэгвэл одоо жирийн иргэд тэр дундаа залуучууд энэ нийгэмд бугшсан гэр бүлийн хүчирхийлэл, авлига, байгаль орчин, ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг ямар өнцгөөр харж буйгаа бүтээлээрээ дэлгэн харуулж байна. Энэхүү уралдаанд цагтаа амжиж бүтээлээ ирүүлсэн 15 киноноос шилдгийн шилдгийг тодруулсан юм. Уран бүтээлчид сэдвээ сонгож, 96 цагийн дотор богнно хэмжээний киног хийх үүрэг даалгавартай байсан нь баг хамт олны ур чадварыг яах аргагүй сорьсон үзүүлэлт болжээ. Яг киногоо бүтээх үеэр нь цас, бороо орж байгаль цаг уурын хувьд хүндрэлтэй байсан ч уран бүтээлчид маань огтхон ч шантраагүй гэдгээ хэлж байлаа. "Бид хамтдаа" кино наадмын Грапри шагналыг "WE" студийн "Авлига" богино хэмжээний кино, II байрыг "Revolution" студийн "Хүсэл" гэр бүлийн хүчирхийллийг харуулсан бүтээл, III байрыг "Q" багийн "Нутаг аав" хэмээх байгаль орчны сэдвийг хөндсөн бүтээл тус тус хүртлээ. Уралдааны шилдэг эрэгтэй жүжигчин номинацийн эзнээр "National film"-ийн "Совин" бүтээлийн гол дүр, шилдэг зохиол, найруулагч, эвлүүлэг номинацийг "WE" студийн "Авлига", шилдэг эмэгтэй гол дүр, дууны найруулгын шагналыг "Revolution" студийн "Хүсэл" кино, тусгай байрыг Үдшийн хэмнэл студийн Шударга сонгууль, сонгуулийн шинэчлэлийг хөндсөн бүтээл хүртлээ. Шилдгүүдийн шагналыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Улс төр, намын байгуулалтын газрын дарга Ц.Даваасүрэн нар гардууллаа. Кино наадмын шүүгчээр найруулагч Ч.Золжаргал, Д.Золбаяр нар ажилласан юм байна. Уг наадмыг зохион байгуулагчдын зүгээс Батхүүгийн Баяраа гэдэг нэр, алхны дүрслэлийг уран бүтээлдээ ямар нэгэн байдлаар оролцуулсан байх шаардлага тавьжээ.

С.Пуужин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>