Б.Батзаяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтангадас” “МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо

1205

    билэгтЗасгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд энэ талаар тусгаагүй байсан ч бусад гэх тодотголтой асуудлыг хэлэлцэх явцад Б.Билэгтийг ажлаас чөлөөлсөн гэнэтийн шийдвэрийг гаргасан юм. Мэдээж хэрэг энэ нь гэнэтийн санамсаргүй зүйл биш. Урдаас сайтар бэлтгэж зохион байгуулсан улмаар гэнэт тулгаж хийсэн ажиллагаа гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм. Түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхой биш ч Засгийн газар, салбарын сайддаа захирагдахаа больж илтэд тэмцэлдэх болсон нь хамгийн том шалтгаан гэдгийг ойрын хүрээнийхэн нь тайлбарлаж байна. ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн ажлаас чөлөөлсөн нь улстөр бужигнаж АН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрсний илрэл юм.  Долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Батзаяа "Женко” Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байсан ойрын хүн нь бөгөөд мөн л Ерөнхий сайд, салбарын сайдынхаа үгэнд орохгүй "том толгой гаргаад яваад байдаг” гэсэн шүүмжлэлийг дагуулдаг байсан. Түүнийг чөлөөлснөөр ЗТЯ дахь "МоАХ”-ны гар хөл бологсод буюу Х.Баттулгын талыг баримтлагчдыг шахаж эхэлсэн нь тодорхой болсон. Тэгвэл энэ хэрэг явдал мөн Х.Баттулгын ойрын хүн гэгддэг "МоАХ”-ны партизан Б.Билэгтийг үүрэг ажлаас нь чөлөөлснөөр улам баталгаажиж байна. Хоёр жил халгаа сэлгээ оруулаагүй Засгийн газар долоо хоногийн зайтай Х.Баттулгын талынханыг шахаж гаргалаа. Дараа долоо хоногт "МоАХ”-ны ямар хүнийг шахаж гаргахыг хэлж мэдэхгүй нь гэж халаглах хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ.

    Н.Алтанхуягийн Засгийн газар Х.Баттулгын талыг баримтлагчдыг ийнхүү зоригтойгоор замаасаа зайлуулсаар Засгаас МоАХ-ныг шахах бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. Одоо "МоАХ”-ны гаралтай төрийн томоохон өндөр дээд албан тушаалтан хүн ховор үлдсэн. Хамгийн том гэж болох албан тушаалтан нь Улаанбаатар хотын орлогч дарга Н.Гантөмөр л байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>