Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

1080

Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 "Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов.
  • Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 "ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр нээж 22 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээлгийн хугацаатайгаар үйлчилж байна.
  • Ч:16 "Баруун салаа-Далангийн зам-10 дугаар хороолол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Далангийн замаар явуулахаар төлөвлөн хэрэгжүүлээд байна.
  • Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих эрэлтэд нийцүүлэн Ч:21а "Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол”, Ч:21б "Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол” чиглэлд тус бүр 6 тээврийн хэрэгсэл 13 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж эхлээд байна.
  • Мөн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:5 "Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлийг Гэмтлийн эмнэлэг хүртэл сунгаж 18 тээврийн хэрэгсэл 6 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
  • Авто замын нөхцөл байдалд үндэслэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ч:35 "Монелийн 38-Хүнсний 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол” чиглэлийг өөрчилж Сүхбаатар дүүргийн эмнэлэгээс 4 дүгээр дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол болголоо.
  • Авто замын нөхцөл байдалд үндэслэн Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн замналд өөрчлөлт оруулаад байна.
  • Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй "Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ч:60 "Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийг шинээр нээж өдөр бүр 1 дунд багтаамжийн автобус үйлчилж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>