Уран зохиол - Ene.mn | Энэ.мн

Нүд тайлсан хүний яриа (Орчин цагийн үлгэр)
Би Москва орохоор Улаанбаатараас галт тэргээр халамцуухан мордлоо. Улсын аварга малчин хүн гар хоосон, ганзага сул явбал муухай, яаж зүгээр явахав гэж бодоод хоёр авдар архитай гарав. Азаар хамт яваа улс маань гашуун нясуун юманд төсөө, архинд хал багатай хүмүүс байж. Хэдийгээр урилгаар, улсын зардлаар яваа боловч очих газар маань Орос гэж бодохлоор нэг их баярлаж хөөрсөнгүй. Би оросуудыг эртнээс сайн мэднэ. Намайг залуухан байхад 505-ын оросууд (хоригдлууд) манай нутагт чулуу хийж, бааюунд шохой шатаадаг байсан юм. Хаа дайралдсан газраа ус, тамхи гуйгаад салдаггүй хэцүү амьтад. Хурга, ишиг хулгайлаад шараад идчихнэ. Чөдөртэй морь хулгай хийгээд улаалаад унаад явчихна. Эм сүвтэй юм таарвал чавганцыг ч чавганц гэж цээрлэхгүй тун аюултай гайхлууд сан. Ямар ч чулуутай хатуу газрыг тарвага, зурам шиг л ухаад хаячихна. Онгон тахилгатай уул, овоог нураахаа ч юман чинээ тоохгүй. Айлын бурханы өмнө мандаасан зулнаас хүртэл тамхи асаадаг хэзээнээсээ жудаггүй хүмүүс. Би орсуудыг мэднээ. Эхнэрээсээ ч илүү, дэндүү сайн мэднэ. Зарах санаатай хэдэн тарваганы арьс авч явсан чинь гаалийнхан булаагаад авчихлаа. Улсын хилийн дээс алхмагц л би сэтгэлээр унав. Галт тэрэг түжигнээд л архи уугаад л байлаа. Хэл ам сайн мэдэх биш, ямар ах дүү, аав ээжийдээ айлчилж яваа биш гэж бодохоос архинаас өөр үнэнч нөхөр, замын хань үгүй болов. Догшин морин дээрээс унадаггүй хэрнээ вагоны орон дээр л гарвал өнхөрч унаад ер болдоггүй. Сүүлдээ бүр аргаа барахдаа дээлээ дэвсээд шалан дээр унтдаг боллоо. Олон хоног архи ууж согтуурсаар яваад толгой эргэчихсэн бололтой. Нэг сэрэхэд нар баруунаас мандаж, вагон урагшаа давхиж л явах, бүүр замаа алдах нь тэр. Босч ирээд шараа тайлсаар байтал баруун зүүн зүгийг байтугай өглөө, орой хоёрыг ялгахаа байлаа. Хамт яваа улсаасаа хаана явж байна вэ гэж хааяа нэг асуухад Сибирь, Сибирь гэх. Хаашаа л харвал чөтгөр төөрч үхмээр шивээ хар мод … Яасан барагддаггүй Сибирь вэ? Намайг газар мэдэхгүй болохоор нь хүмүүс доог тохуу хийж байна уу гэж бодохоос уур хүрч хэн хамаагүй орос, монголгүй агсам тавимаар санагдана. Хааяа галт тэрэг зогсохоор таньдаг, зүс үзсэн хүн таарч юун магад гэж бодоод цонхоор гадагш харвал нөгөө л түрүүчийн зогсоол дээр зогсч байан шонхор шар орос … бүр залхаж гүйцэв. Арга тасрахдаа ингэж Москва руу цөлөгдөхөө мэдсэнсэн бол яах гэж улсын аварга малчин болох гэж зүтгэв, үүний оронд нэгдлийн хэдэн малыг мөр сүүдэргүй болтол газрын нэг тараачихаад аймгийн шүүхийн үүдэнд чулуу няслаад сууж байсан бол ядаж ах дүүгийндээ очоод ганц аяга аагтай сүүтэй цай олоод уучихгүй юу гэж хүртэл саахартай хар цайнд голоо харлах бүр харамсана. Галт тэрэг гал гарсан юм шиг гуугчин давхина. Цонхон цаагуур Сибирийн ширэнгэ, шивээ хар мод, Оросын гацаа суурингууд жирэлзэн өнгөрнө. Вагоны шалан дээр согтуу бөмбөрсөөр байтал авгайн хийж өгсөн дөнгөж зүүнээсээ гарсан торгон дээлийн хээ бараг мэдэгдэхээ больж “Улсын аварга малчин”-ы тэмдэг аль эрт алга болжээ. Ханын толинд нүүрээ нэг харвал улсын аварга малчин гэхийн аргагүй хөгшин нохой шиг ус гүйлгэнэсэн нойтон нүдтэй, үс сахалдаа баригдаж зовхи хацар нь хавагнасан увайгүй хачин амьтан архи нэхэх нь холгүй өөдөөс ширтэж байлаа. Хэд хоног өнгөрснийг бүү мэд. Хоёр авдар архи дуусахын алдад үнэн ч юм уу, худлаа ч юм уу мөнөөхөн зорьж гарсан Москва хотын барааг амьд мэнд харав. Баруун зүүн зүг үл ялгарах, цас бороо хоёр холилдон орсон тэр их хотод очсон хойно миний барьж яваа модон хайрцагны гурван өргөстэй цоожийг оросууд ихэд сонирхон нээхэд бэрх эд байна гэж байгаа бололтой алган дээрээ дэнслэн үзэж толгой сэгсрэн шуугилдлаа. Биднийг “Орос-ий” (Россия) гэдэг өндөр зочид буудалд оруулав. Тэр буудал өндөр гэж тэнгэргүй. Оройг нь олж харъя гэвэл малгай унаж, толгой эргэмээр ойгүй өндөр. Дээшээ олон харвал шартсан хүн савж унамаар. Би хөл гараа хавчуулж эрэмдэг болчих вий гэж эмээх тул цахилгаан шатанд барагтай л суухгүй, явган шатаар явна. Есөн давхарт суудаг би өгсөж, уруудахдаа нэг удаа шатан дээр сууж тамхи татахгүй бол мэнгэр бөглөчих гээд зовооно. Анхны шөнө байшин өндөрдөж, байхуу шингэдээд нойр ер хүрсэнгүй. Архи ууж баймаажин арай гэж нэг юм үүр цайлгалаа. Өглөө хэлмэрч маань бидний хэдэн малчдыг дагуулан гуанзанд оруулав. Баахан дийз тавагтай юм овоолсон тавиурыг гуравхан хуруун дээрээ тавьсан орос хүүхэн өндөр өсгийтэй шаахайгаараа шал тачигнуулан жороолж ирээд л ширээ дүүрэн хоол тавьчихаад буцаж одов. Ямар ямар хоол авчирсан юм бол хэмээн сайтар болгоож харвал тэр дотор аваад үмхчихмээр юм тун цөөхөн ажээ. Усны хорхой, далайн ногоо, усанд чанасан цагаан будаа, хэдэн хэрчим талх гээд ам хөдөлгөх юм алга. Би талх идсэнээс тамхи татсан нь дээр, ногоо идсэнээс нохойн мах идвэл илүү гэж боддог хүн. Гэвч турж үхэлтэй биш. Таньдгаас тахианы хэдэн өндөг харагдаж байна. Том гарын гучин бууз иддэг эр хүнд хоёр гуравхан өндөг юу болох вэ. Нэгийг авч үмхчихээд тачигнуулж байсан чинь манай хэлмэрч “Та яагаад өндгийг хальстай нь идэж байгаа юм бэ” хэмээн зэмлэх аястай муухай харж байна. Би хэллээ. “Хэлмэрч минь өндгийг хальстай нь идвэл арай зажлууртай болов уу гэж бодсон юм” гэвэл тэр харин нэг муухан инээх аядаж “Нутагт очсон хойноо намаас арга хэмжээ авна шүү” гэлээ. Гэвч түүнээс хойш Оросоос ирэн иртлээ өндгийг дандаа хальстай нь иддэг байлаа. Өндөг яах вэ юу ч биш. Хоохий билүү, хоопий билүү нэг бузартай хар цай бий. Хоёрхон данх уухад л зүрх дэлсээд унтуулахгүй зовоочихно. Мань мэтийн улс орос эхнэрийн гарын цайг удаан уувал амархан нүд аних янзтай юм билээ, бурхан минь. Муу гэрээ санасан гэж жигтэйхэн. Шөнө дугхийв үү, үгүй юү зүүдэнд нутаг ус цэнхэртээд явчихна. Өглөө сэрэхэд дэр нойтон байх нь ичмээр. Нас ахиж, зовлон үзсэн тулдаа л орондоо шээлгүй ирсэн. Нэг өдөр цай холдож толгой эргээд байхаар нь ганц “дугуй булант” авч өөрийнхөө гараар цай хийж ууя гэж санаад дэлгүүр рүү сэмхэн гараад ганцаараа алхчихсан чинь төөрөөд буцаж буудлаа олдоггүй. Халууцаж ядарсандаа дээлээ сугалдаргалчихаад алхжээ явсан чинь нэг жижигхэн дэлгүүрт олон хүн оочирлон зогсож байна. Олон рүн зогссоныг бодоход энд цай лав бий биз гэж санаад мөнөөх урт оочирын ард очоод зогслоо. Хөлөө эцтэл зогсч зогсч дэлгүүрт арай ядан ороод мөнгөө гаргатал юун цайтай манатай. Худалдагч нь бололтой нэг хар хувцастай, сахалтай орос үхчихсэн тэрийгээд хэвтэж байдаг байгаа. Цайнаас өөр юм бодох зав ухаангүй явсан миний айсан, сэжиглэснийг хэлээд яахав. Тэгж би санаандгүй явж байгаад Лениний “мазаалайг” үзчихсэн юм. Үхсэн хүний хүүр үзэж балмагдаад “дугуй булант” эрж явснаа ч мартчихаж. Ийнхүү их хотод орж гараад нааш цааш цуваад байгаа харагдав. Өлсч явсан тул цай олддоггүй юм бол хоол идье, гуанз байж юун магад гэж бодоод явчихсан чинь бөөн адгуус амьтад … Миний архи уух болгондоо хар даран зүүдэлдэг нөгөө аймшигт араатнууд … Олон хоног нанчид зооглоод архины цагаан солио тусч байгаа юм болов уу гэж санаад дээш харсан чинь тэнгэрт нар, газарт сүүдэр минь харагдаж байнаа хөөрхий. Гутлаа суга татаад газар гишгэж үзвэл бас мөр байна. Ямар ч байтугай солиороогүй юм байна гэдгээ ухаарч сэтгэл бага зэрэг амсхийх сацуу хажуу тийшээ харсан чинь манай муу эхнэрээс өөрцгүй нойрмог нүдтэй харвингаа дааж ядсан нэг бүдүүн амьтан усан дотор эвшээлгээд хэвтэж байх нь тэр. Эхнэртэй минь адилхан энэ хөөрхөн гайхал хаа газрын ямар амьтны үр сад юм бол хөөрхий хэмээн сэтгэл уяран тамхи татаж суутал гэнэт нэг хүн мөрөн дээр гараа тавих шиг боллоо. Цочин харвал нэг сайхан ширээ хүрэн ат намайг монгол хүн байна гэдгийг таньсан бололтой үнэрлэн зогсч байлаа. Харь газар хэл нэвтрэхгүй олон оросын дунд ганцаардаж явсан миний бие монгол тэмээ үзээд нутгийнхаа хүнтэй уулзсан лугаа адил өөрийн эрхгүй нулимс унагаалаа. Нэгэнт буусан буудлаа олохгүйгээс хойш хаа явахав. Зан араншинг нь мэддэгээр нь энэ тэмээний хажууд л хоноё гэсэн шүү юм бодож дээшээ хараад хэвтэж байтал шүгэл гэнэт тасхийж цагдаа хүрээд ирлээ. Хөлөө хавсран зогсоод ёслон илтгэх тэр цагдаагийн амнаас миний мэдэх ганц ч гарсангүй. Гэтэл нөгөө цагдаа миний араар тойрч бүсэнд хавчуулсан хэт, хутгыг шохоорхонгуй харснаа аваад аль гэж байгаа бололтой гараа сарвайлаа. Сонирхоод үзэх гэсэн юм байлгүй гэж бодоод хутгаа хуйнаас нь сугалтал мань эр харин миний гар луу гялсхийтэл өшиглөснөө намайг тас тэврээд авлаа. Цагдаа гэж санасан чинь дээрэмчин байх нь. Миний дархан ташаанд өөрөө гүйгээд ороод ирсэн чам шиг муу сахалтай шар чөтгөр байтугай нас, шүд гүйцсэн эмнэг, азарга тэсдэггүй юм гэсэн ааглуу бодол толгойд гялхийх сацуу омог огшоод тонгорчихсон чинь чулуун шалан дээр нөгөөх маань ар дагзаараа тас саваад унах нь тэр. Ач тач ноцолдож байж мөнөөх их санаатай эрийг түрүүлгий нь харуулан унагаад бүснийхээ үзүүрээр гарыг нь ард нь хүлж байтал бөөн цагдаа нар гүйлдэн ирж намайг тал талаас нүдэж гарлаа. “Та нар яаж байна. Би Монгол улсын сайн малчин, Алтанширээгийн Аюурзана байна” гэж хэдэнтээ учирлан хашгираад ч нэмэр болсонгүй. Олны хүчинд автан баривчлагдаж цагдаагийн газар хүргэгдэв. Гэтэл харин дарга нь учир мэдэх тохитой хүн таарч паспортыг үзээд буудалд маань хүргэж өгч билээ. “Орос-ий” гэж хашгираад байхад ухаардаггүй энэ оросууд хэлээ мэддэггүй хачин улс шүү гэж өгүүлснээ Аюурзана гуай аль эрт унтарсан тамхиа асаалаа.
- Та тэгээд авгайдаа гадаадаас юу авчирч өгөв дөө гэвэл тэрээр:
- Юу ч авчраагүй ээ. Архагтай зовлогоо л арай чүү чирч ирсэн. Тэндхийн дэлгүүрт санхюу гөлөм, хулсан ташуур байдаггүй юм. Өөрийн унаатай явсансан бол хэдэн аятайхан дөчийн бидон харагдаж байна лээ. Харин амьтны хүрээлэнд нүднээсээ бөөн бөөн нулимс унаган зогссон нөгөө муу тэмээг л одоо болтол өрөвдөөд байдаг юм. Хол явж дэмий юм үзэх дэмий юм билээ. Хожмын өдөр сэтгэлийн там ...

Догмид Балжир

Аяга чинь хагархай, Уурга чинь хугархай байг...
Одоогоос олон жилийн өмнө нөхөр бид хоёр хуримаа хийж, гал голомтоо бадраасан юм. Хуримын зочдын ерөөл, найр наадам, дуу хуур дундаас нэг л үг их содон сонсогдож байлаа. Нөхрийн маань нагац ах "За аяга нь хагархай уурга нь хугархай байг" гэж хэлж билээ. Шинэ айлын найранд хэлсэн энэ ерөөлийн үгэнд гомдоогүй ч лав л баярлаагүй санагдаж байна.

Гурван жилийн дараа манайх хаанаас ирснийг нь мэдэхгүй хачин муухай амьтантай боллоо. Тэр жижигхэн эрх танхи амьтан дур зоргоороо гэж ч жигтэйхэн. Сахилгагүй гэж аймаар, Миний 10 жилийн хөдөлмөрийн хөлсөө шингээж байж цуглуулсан, манай гэрийн хамгийн үнэт зүйл болох хэдэн зааны минь цуглуулга хамгийн түрүүнд дайралтанд өртлөө. Өмнө нь Монгол телевизийн "Хобби" нэвтрүүлэгт орж, цуглуулгаараа битүүхэндээ гайхуулж суусан хүн чинь хэдхэн сарын дотор хугархай хушуутай, сүүлгүй, хагархай голдуу хэдхэн зааны дүрстэй л үлдэв. Дараа нь манай нөхөр довтолгоонд өртлөө. Мань хүний ганц бахархал, шинэ жилийн мэндчилгээний цуглуулга хаа сайгүй тарж, зарим нь бүр хогийн сав, жорлонгийн суултуур дотроос ч гарч ирдэг болов.

Ингээд манайх гэдэг айлд "Дээшээ, дээшээ. Бүр дээшээ гэдэг" хууль үйлчилж эхлэв. Нөгөө газарт байх ёстой гутлын алчуураас эхлээд хогийн шүүр хүртэл зиндаа дээшлэн арай л бурханы дэргэд заларсангүй. Гэтэл удаа ч үгүй маш том хориглон хамгаалалт хийгдэж эхэллээ. Бүгдийг нь цоожлоод, хаагаад уяад, скочдоод суухаас өөр аргагүй болов. Бүх шүүгээний хаалгыг скочдож, бүх цонхны түгжээг түгжиж, бүх юмыг баглаж тавьчихаад арай гэж санаа амраад сууж байтал дахиад л хэрэг бишдэх нь тэр. Нөгөө сайхан амьтан чинь 6 давхрын цонхоор үсэрч амиа хорлочих гээд айлгаж эхэллээ.

Нөхөр бид хоёр арга хэмжээ авахаас өөр аргагүй болж бүх цонх, тагтандаа төмөр тор хийлгэж, яг л шоронд амьдарч байгаа юм шиг суух болов. За ямар ч гэсэн энэ хүнийг цонхоор алдчихгүй боллоо хэмээн жаахан амсхийтэл бас нөгөө нөхөр чинь гараа зүсээд, хаалганд хавчуулаад, хаврын нялх ногооны навч шиг жижигхэн гараасаа цус урсгачихсан сууж байх юм. Сандарсандаа хамаг хутга шөвгөө зусланлуу цөлж, хаалга үүдээ нугасаар нь салгаж авчихаад санаа амарлаа. Мань хүн амиа хорлох гэж сандаргах нь арай л гайгүй болов.

Гэхдээ манайд бүтэн юм, гялгар цалгар юм бараг үлдээгүй болохоор түүнээс айх ч нэг их шаардлагагүй боллоо. Гэтэл нөгөө хүн өөрийгөө гоёх ажилд шилждэг юм байна. Нөхрийн зангиагаар гутлаа баглаж, миний хэдэн ээмэг зүүлтийг салгаж, уруулын будгаар минь ханын цаас цоохорлож, нүдний харандаагаар хивсэн дээр цэцэг зурж, дахиад л бөөн үймээн. Үүдэнд байх ёстой бүх зүйл хоймор гарч,харин хоймор байх ёстой зүйлс гадаа гарчихсан байх янзтай.

Миний гар утас, нөхрийн цаг эгчийн түрийвч бүгд хогийн савруу ороод алга болох жишээтэй. Гэвч тэр этгээд арай гайгүй том болсон ч түүний залгамж халааг дүү нар нь өвлөн авч, энэ үймээн манай гэрт олон жил үргэлжлэж байна. Ёстой нөгөө хуримын ерөөл биелэлээ олж хагархай аягатай, хугархай баахан хогшилтой л айл л байна. Хамгийн хачирхалтай тэр дайсны цэргийг жаахан ч гэсэн инээхээр сэтгэлд нар мандаж, хэдхэн ширхэг үсийг нь үнэрлэхэд л дуу аялмаар болоод л ирнэ. Түүнийг дуулахаар өнөөх хөглөрсөн жижигхэн гэрт гэгээ татаад л ирэх шиг санагдана. Үртэй айлын аяга хагархай. Үрээтэй айлын уурга хугархай гэж үүнийг л хэлдэг аж
Зохиолч Б. Цоожчулуунцэцэг

"ГЭР ДҮҮРЭН БАЯР" /Дурсамж өгүүллэг/
Би тэр үед долоон настай байж. Бие бага болохоор ахынхаа морийг унана. Сумын наадамд айраг авчихна, аймагт бол нэлээн дээгүүр давхичихна. Ах ч наадмын бөөн хорхойтон морь сайн уяна.
Мичин жилийн зуд гэж сүрхий аюул дайрч, олон ч айл хотоо харлуулсны тэр хаврын явдал юмдаг. Хавар аажуухан ногоо цухуйж, малын зоо тэнийх аядаж байсан цаг. Нэг өглөө босоход унагаа дагуулсан хээр гүү манай гадаа ирж хоносон байлаа. Тураалын туйл болсон хөөрхий амьтад. Эх нь хэдрэг болсон нуруутай, унага нь гуйвж туйвсан амьтан. Аав хэлж байна аа:
"Зудаас яаж үлдсэн юм бол доо, хөөрхийс. Энэ унага орой гарсан бололтой, давжаа биетэй хэнз юм. Гэхдээ энэ чинь их учиртай адуу даг аа. Эр юм гээч. Та нар гайгүй тордоорой. Малын заяа их, урин цагтай золгосон юм, одоо дажгүй ээ, удахгүй эзэн нь олдох биз. Миний хүү сайн харж хандаж байгаарай" гэлээ. Би ч их баярлав. Унагандаа Арвайхээр гэдэг нэр өгчихлөө. Эхтэйгээ хоёул гэрийн ойролцоох хэдэн жалганд өнжих. Арвайхээр өдөр өнгөрөх бүр өнгө зүс ороод зуны сар гарахад даахиа гээгээд толилзож гилтэлзсэн улаан хээр зүстэй сайхан даага болдог юм байна. Тэгтэл эх нь өвс ногоо ч идэлгүй хотны ойролцоо хэд хоног зогсчихов. Даага жаал идшилж байснаа янцгаагаад эх рүүгээ давхиад ирэх. Аав хэлж байна:
"Энэ нэг л биш боллоо шүү. Яасныг мэдэх арга алга. Сайн харж бай даа хүүхдүүд минь, ус, өвс ахиухан өгч байгаарай" гэв.
Ногоо сайхан ургаж байлаа. Би хялгана, таана зулгааж өмнө нь овоолно. Түмпэнтэй ус тавьж өгнө. Нэг үнэрлэчихээд ам хүрэхээ болив. Үдээс хойш болж сэрүү унаж байлаа. Хээр гүү зүүн хойшоо хөлөө арай ядан зөөсөөр явж харагдав. Бид гаднаа харж зогслоо. Арвайхээр баруун толгодын энгэрээс хангинатал янцгаасаар давхиж очив. Эх нь эргэж харж үүрсмээр болсноо хошуугаараа түүнийг нударч түлхэж харагдана. Хэд хэдэн удаа нударлаа. Яв, буц гэж байх шиг санагдлаа. Даага дуртай дургүй буцаад хэд алхсанаа эх рүүгээ явж очив. Эх нь дахиад л хөөж байх бололтой. Энэ байдал хэд хэд давтагдахад даага баруун толгодын зүг сажлав.
Хээр гүү толгой унжуулан гэлдэрсээр зүүн хойд хөтлөөр давлаа. Удалгүй ах бид хоёр хойноос нь очиход хөтлийн цаахна хөөрхий гүү ойчоод тийчигнэж байв. Хоёул харж баахан зогсов. Ах толгойг нь өвдөг дээрээ тавилаа. Гүү аяархан үүрссэнээ нүднийх нь аяга дүүрэн нулимс мэлтрээд ирэв. Тэгснээ нэг их уртаар амьсгаа татаад хөл нь тэрийгээд явчихав. "За миний дүү энэ өнгөрчихлөө" гэж ах хэлээд санаа алдаад босов.
Даагыг адуундаа нийлүүллээ. Эхлээд захдуухан явж байснаа ижилсэж унага даагатай тоглон давхидаг болов. Арвайхээр ч зэгзгэр урт хөлтэй, уужим ташаатай сайхан хээр даага болов. Наадам ойртлоо. Арвайхээртэй хамт их нас, соёолон үрээ уялаа. Хээр даага нэг юм дуулгана даа гэж аав хэлэх. Ах ч хэдэн жил наадсан болохоор нэгийг бодсон байж мэднэ.
Хоёул наадамд явлаа. Аав хэлэв:
"Соёолон үрээгээ хэдхэн хазуулаад уралдуулчих. Харин даагаа үүр цайхын багцаанд дөмөгхөн хазуулчих. Угаас онд ядарч орсон юм, тамирдаж байж мэднэ"
...Даага минь газар дунд хүртэл жигдхэн сайхан давхиж байснаа хазаар дараад л хурдаа нэмж эхлэв. Би ч амыг нь нэг их татахаа болив. Түрүүчийн даагануудтай зуузай холбоод ирлээ. Барианы газар ойртлоо. Арвайхээр минь ганц сайхан янцгааснаа чухам л цойлж өгөв.
Барианы тэндээс адуу янцгаах сонсогдов. Аль нэг дааганы ээж нь байсан ч билүү. Хээр минь харваж өглөө. Магадгүй юм, хөөрхий амьтан энэхэн агшинд эхийгээ санасан ч байж мэднэ. Айргийн гуравт хурдаллаа. Маргааш нь наадмаас тараад иртэл ахын эхнэр амаржиж, хүү төрүүлээд бөөн баяртай улс сууж байлаа.
Нэг морь, нэг хүү зэрэг ирж, манайх гэдэг айл гэр дүүрэн баярт умбах нь тэр. Тахиа жилийн зун манайх шиг тэгж их баярласан айл шанднуудын хэцэд байгаагүй л болов уу гэж одоо би бодож сууна.
Хүлэг нь хурдалж, хүн зон нь нэмэгдэж байхын зөн билэг ийнхүү оршвой.

Э.Хархүү
Хандгайт 2013он

Өвөрмонгол эмэгтэй оюутныг Монгол руу харуулан зогсоож байгаад амьдаар нь ялгалсан аймшигт түүх
МОНГОЛЫН НУТАГ БОЛ ЦАГААН ХЭРЭМ ХҮРТЭЛ" ГЭЖ ХЭЛСЭН ӨВӨР МОНГОЛ ЭМЭГТЭЙ ОЮУТНЫГ АМЬДААР НЬ НҮДИЙГ НЬ БҮЛТЛЭН ӨӨРӨӨР НЬ ИДҮҮЛЖ...

МОНГОЛ УРУУ ХАРАН "ЦЭРЭГ ЭРИЙН ГЭРГИЙДЭЭ ДУУЛАХ ДУУГ" ДУУЛСАН ЗАЛУУГ АМЬДААР НЬ МӨЧҮҮДИЙГ НЬ ХӨРӨӨДЖЭЭ.

1946 ОНООС ХОЙШ ТЭДНИЙ ЯРГАЛСАН ӨВӨР МОНГОЛЧУУД....

1. 1945 онд ӨМӨЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш Ар Монголтой нэгдэж ӨМӨЗО байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав.

2. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын төлөө тэмцэж, түүнийг зөв хэмээн дэмжсэний улмаас 1948 онд малчин, тариачин, сэхээтэн 20 мянган хүнийг хороон устгасан.

3. 1953 онд “Хувьсгалын эсэргүүчүүдийг дарангуйлъя” хэмээн ленинч лоозон гарч, колончлолыг эсэргүүцдэг хэмээн сэрдэгдэж 10 мянга гаруй монголчуудыг хяджээ.

4. Үндэсний
баруунтан хэмээж 1957 онд Өвөр Монголын өндөр боловсрол эзэмшсэн 600 гаруй шилдэг сэхээтнийг хоморголон баривчилж ”нутаг заан цөлөх, дахин
хүмүүжүүлэх” хэмээн тамын хөдөлмөрт илгээн залхаан цээрлүүлсний дотор их дээд сургуулийн нийгмийн ухааны профессорууд Түвшин, Чандмань, Буян, Далантай зэрэг олон хүн орсон билээ.

5.
1959 онд Төвдийн тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө Далай ламаар
удирдуулсан бослогыг дарахын тулд Өвөр Монголын морьт цэргийг хүчээр
хөөж явуулсан юм. Боссон Төвдүүд морьт цэргийг хармагц
туслахаар ирсэн хэмээн эндүүрэн “Чингисийн цэрэг ирэв” хэмээн бишрэн
сөгдөхүй Өвөр Монголын цэргүүд төвдүүдийг толгой дараалан хядсан
гэдэг. Энэ цэрэг дараа нь удалгүй сураггүй болсон нь учиртай. Хятадын
эрх баригчид Өвөр Монголын морьт цэргээр төвдүүдийн бослогыг даруулсан
нь нэг сумаар гурван туулай зэрэг намнах жинхэнэ хятад ухаан байв.
Нэгд, ингэснээр монгол цэргийн үндсэн хүчийг хороох, хоёрт Монгол
Төвдийн эртний уламжлалт нөхөрлөлд яс хаях, гуравт, хятад дахь монгол
төвдүүд эвлэлдэн нэгдэх вий хэмээн муу санаалан хооронд нь цусан
өшөөтэй болгохыг зорьжээ.

6. 1960 онд
Улаанцав аймгийн төвийн нэг монгол БНМАУ-д амьдардаг төрөл саданыдаа
жирийн нэг захиа бичсэн ажээ. Гэтэл Хятадын эрх баригчид үүнийг улс
төрийн асуудал болгон 200 гаруй хүнийг баривчлан байцааж заримыг нь
шийтгэсэн юм.

7. 1962
онд Шилийн гол аймгийн цэргийн тойргийн захирагч Тогтох, түүний орлогч Намжилсундуй нарын 3 хүнийг Бээжингээс ирсэн Хятадын аюулаасхамгаалах яамны төлөөлөгчид баривчлав. Тэр гурвыг АрМонголтой нэгдэх могойн санаа агуулсан хэмээн зохиомол хэрэг үүсгэсэн нь Өвөр Монгол даяар шуугисан дуулиант хэрэг болов.
Энэ сүр дуулиант баривчлага хийгээд мөнөөх 3 даргыг олон жил гянданд хорихоор шийтгэж үзэшгүй зэрлэгээр тамлан зовоосноор хоёр нь шоронд нас барсан бөгөөд
Тогтохыг 1970 онд арайхийн сулласан билээ.1963 онд Монгол Хятадын хилийг шинэчлэн тогтоох асуудал ид оволзож байхад Өвөр Монголын Их Сургууль Аж Үйлдвэрийн дээд сургуулийн оюутнууд үүнийг эсэргүүцсэн хөдөлгөөнийг өрнүүлсэн юм. АУДС-ийн оюутан Монгол Хятадын хил тогтооно гэж байх ёсгүй. Цагаан хэрэм бол Монгол Хятадын хилийн зааг бөгөөд түүхийн арилж баларшгүй гэрч байтал дахин хил тогтоох асуудал байж болохгүй хэмээжээ. Үүний улмаас 60 гаруй оюутан “Монголыг нэгтгэх нам ” байгуулсан хэмээх хилс хэрэгт гүтгүүлж баривчлагдан шийтгүүлжээ. Нэгэн эмэгтэй оюутанг амьдаар нь нүдийг нь бүлтэлж өөрт нь идүүлэн тамлаж шууд галзуурсан байна..
Гарьд үзэл бодлоо илээр хэлсний төлөө 13 жил шоронд
суусан байна. Дашцэрэн, Зууннаст, Цэрэн зэрэг оюутнууд нутаг заагдан цөлөгджээ. 1968 он Өвөр Монголын өөртөө засах орны монголчуудын хувьд хамгийн эмгэнэлт жил байлаа. Бээжингийн эрх баригчид тэр жил урьд өмнө байгаагүй, одоо ч байхгүй “Өвөр ардын нам” хэмээх хуурамч байгууллага бий гэсэн улс төрийн бүдүүлэг гүтгэлгийг гаргаж ирэв. Энэ нам гэгч “Хоёр Монголыг нэгтгэх зорилготой” гэж уг гүтгэлэгтээ тэд шалтаг гаргав. Ингээд өргөн хавчлагаа эхэлсэн билээ. Энэ онд хил орчмын мянга гаруй малчин байлыг хилээс дотогш алслан хөөсний улмаас 1000 гаруй хүний амь нас үрэгдсэн байна.

1968 онд ӨМӨЗО-д монголчуудын
хүний эрхийг яаж хөсөрдүүлж байсан зарим баримтыг өгүүлье. Дархан Муумянгатын хошуунд нэгэн хөхүүл эмэгтэйг тамлан алаад гадаа хаяхад хоёр настай хүүхэд нь үхсэн ээжийнхээ хөхийг үлгэж байсан гэдэг. Жирэм аймгийн найман хошууны “дугуй айл” тосгоны Мудан гэдэг хүүхний бэлэг эрхтэнд цаасан буу дэлбэлж алав. Ийм харгислал БНМАУ-д сургууль төгссөн Сөнөд баруун хошууны нэгэн багш эмэгтэйд бас тохиолджээ. Монгол Улсын тагнуул хэмээн зандарч зандалчин эрс бэлэг эрхтний нь доогуур бүдүүн олс хийж хоёр тийш хөрөөдөн татаж удаан тамласаны дараа цаасан буу шургуулан дэлбэлж алжээ. Баян нуур аймгийн сангийн аж ахуйн дарга Монголыг баривчлан час улаан болтол улайссан төмөр зуухны дэргэд аваачин шарж, “Ар Монголтой нэгдэх хорон санаагаа хэл” хэмээн чандлан зохиомол хэрэгт өчих гэм үнэхээр үгүй тэр дарга нэлээн бяртай боломжоо ашиглаад ухас хийж хажуудаа зогсож асан зандалчин хятадыг тас тэврэн улайссан зуухан дээр хэвтжээ.
Мах шиг улаан болсон халуун зуухнаас салгаж чадаагүй гэдэг.Өвөр Монголын эд барааны товчооны ажилтан 40 гаруй насны эмэгтэй Алтайг арваад эрс хүчирхийлэхдээ нурууг нь хугалж алжээ. Хадам аавыг бэртэй нь эхийг хүүтэй нь олон хүний нүдэн дээр хурьцалдуулах, эцэг эх үр хүүхдийг хүчээр салгах зэрэг бузар шийтгэлийг хятадууд санааны зоргоор ноогдуулж байлаа. 1968 онд их хэлмэгдүүлэлтийн тухай 3 янзын тоо баримт бидэнд байгаа юм. “Жэньминь Жибао” сонины нийтлэл буюу Хятадын засгийн газрын 1976 оны мэдээгээр бол тэр жил Өвөр Монголд 16222 хүнийг алж, 340 мянган хүнийг зэрэмдэглэжээ. Өвөр Монголын, ХКН- ыг толгойлж байсан Улаанхүүгийн нэг илтгэлд өгүүлснээр бол 35 мянган хүн алагдсан аж. Тэгвэл Өвөр Монголын Их Сургуулийн багш нарын нэлээд нухацтай ярилцлагад өгүүлснээр бол тэр жил 45983 хүнийг алж, 790 мянган хүнийг тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгон тамласан байна.

8. 1974 оны 3-р сард Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Арслан нарын 4 залууг хоол идэж байхад нь Зуун замын цагдаагийн газрын дарга Ян Ютсайгийн толгойлсон цагдаа нар баривчлахдаа мөн л Ар Монголтой нэгдэх санаа агуулсан хэмээх нөгөө үлгэрээ хэрэгжүүлэв. 4-р сарын 1-нд Хөх хотын олон мянган монгол хүн үүнийг эсэргүүцсэн цуглаан хийсний үрээр 4 оюутныг сулласан билээ.

9. 1974 онд Улаанцав аймгийн багш 27-28 насны залуу нэлээн зоригтой ний нуугүй сурагчиддаа ярьдаг байсан нь түүнд гай чирч иржээ.
Нэгэн албан байгууллагын манаачийг алсан ял түүнд тулгасан бөгөөд мэдээжийн хэрэг манаачийн хувцас зэрэг эд мөрийн баримт нэгжлэгээр гэрээс нь гарч таарна. Ингээд шүүх хурал хийв. Шүүх хуралд манаачийг Буяндэлгэр алсныг гэрчлэх хүн нь хэлгүй хүн байлаа. Гитлер тухайн үедээ ийм гэрчид их дуртай байсан зэргээс болоод НҮБ ийм гэрчийг хэрэгт гэрчлүүлэхээр дуудахыг хориглосныг Хятадын хуульчид огт тоосонгүй. Чингээд Буяндэлгэрийг цаазаар авав. Түүний эцэг ухаан солиорон хоёр чихээ огтолж, дүү нь цэргийн албанаас хөөгдсөн байна.

10. 1979 оны 6-р сард Өвөр Монголын Их Сургуулийн Билгүүн-Далайгийн Тэмцэлт хэмээх оюутан Зүүн гарын ой шугуйт газрыг хятад мужид тасдан нийлүүлснийг эсэргүүцэж, 100 оюутны гарын үсэг бүхий захидал бичиж Хятадын засгийн газарт илгээв. Бээжинд мөнхүү захидлыг хүлээн авсан нотолгоо нь Хятадын аюулаас хамгаалах болон хууль хяналтын байгууллага байнгын шахалт хавчилт үзүүлж эхэлснээр илэрсэн юм. Дээр өгүүлсэн “Өвөр Ардын Нам” гэгч зохиомол
байгууллагын толгойлогч Тэн Хайчин хэмээх хятадыг шийтгэх ёстой гэсэн шаардлагыг 1980 онд 100000 гаруй хүний гарын үсэгтэй мэдэгдэл хэлбэрээр Өвөр Монголын ЗГ-аар дамжуулан монголчууд Бээжинд илгээснийхариуд Тэн Хайчин тушаал дэвшин Бээжинд суув.

11. 1981 онд Бээжин нэгэн маш нууц албан тоот гаргажээ.
Энэ тоотод ӨМӨЗО-ны монголчуудын үеэс үед дамжин эзэмшсэн газар нутгийг хятадад бүрэн шилжүүлж авах, монголчуудын уусгах бодлогыг яаравчлан дуусгахын чухлыг заасан байна. Үүний тулд монголчуудын дотор хятадуудыг олноор нь шилжүүлэн суулгах хэрэгтэй гэжээ.
8 сарын 22-нд энэ нууц зааврыг эсэргүүцсэн өдий төдий ухуулах хуудас Өвөр Монгол даяар наагджээ. 9 сарын 10- нд Өвөр Монголын Их Сургуулийн 10 оюутан ХКН-ын Өвөр Монголын хороонд очиж “нууц албан тоотоо Бээжин татаж авах ёстой” гэсэн шаардлага тавьж, улс төрийн суулт хийснийг олон хүн дэмжив. 9 сарын 13- нд Хөх хотод 10 мянга гаруй хүний цуглаан хийсэн бөгөөд ХКН- ын Өвөр Монголын хороонд 21 албан тоот гарч
“Сурагчид үйлдсэн ялаа цагдаагийн газар биер очиж илэрхийл” хэмээн тушаажээ. 10 сарын 21- нд намын хорооноос монгол оюутнуудын хөдөлгөөнийг номхотгон дарах тогтоол гарав. Үүнийг эсэргүүцсэн их,дээд, тусгай мэргэжлийн болон зарим аймгийн дунд сургуулийн оюутансурагч хичээл хаяж, энд тэнд цуглаан зохион байгуулав. Хичээл хаях оюутны зөвлөл Түймэр, Хас Эрдэнэ, Зоригт, Наранбилэг нарын 6 оюутныг
Бээжин рүү өөрийн төлөөлөгч болгон илгээв. Хятадын ЗГ- ын хэрэг эрхлэх газар тэднийг хүлээж аваад “Та нар албан тоотыг буруу ойлгож байна” гэж аргалах санаатай нэг үзээд болоогүй тул “Танай Ар Өвөр Монгол, Төвд,
Зүүн Туркестан хамтраад бидэнтэй тэмцэвч нэмэргүй, Танай Цэдэнбалыг бид эзвсгийн хүчээр алахгүй.. Цэдэнбалыг орос эхнэртэй нь цуг мантуугаар хахааж ална... бидэнд Хятадын хүчирхэг арми байхад та нар юу ч олж авахгүй” гэж сүрдүүлэв. ХКН- ын Ху Ёобан “Энэ удаагийн Өвөр Монголын оюутнуудын хэрэг явдал бол Төвд ба Зүүн Туркестаныхтай адил юм биш тул
туйлын хянуур байвал зохино. Ингэхгүй бол бид тэдний арганд орж болзошгүй юм шүү” хэмээн дээд хүмүүстээ анхааруулсан байна. хятадын засгийн газар олон удаа “Та нар хичээлдээ ор. Бид нар асуудлыг шийднэ” гэж ятгахын сацуу цэрэг зэвсэг хэрэглэнэ гэж айлган
сүрдүүлж байв. Хичээл хаялт 29 өдөр үргэлжлээд 2 сарын 19- нд дуусав. Энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцсон Даланхар, Хөхбуян, Жарантай, Цэдэндорж, Хүчинтөгс, Хас-Эрдэнэ, бичээч эмэгтэйчүүд Улаангэрэл,Чимгээ нарын олон хүнийг баривчлан олон жил хорьсон байна. 12. 1979 онд тэмцлээ эхэлсэн Тэмцэлтийн гэрт цагдаа нар сүрэглэн орж сүрдүүлсний улмаас 70 гаруй настай эмээ нь айн бүх биеийн мэдрэл алдан хэвтэрт оржээ.

13.Толь боловсрол сайтай бүсгүй байсан юм. 1987 онд бүх Хятад даяар зарласан Японд очиж суралцах уралдаант шалгалтанд тэрээр тэргүүн байр эзэлсэн ч сургуульд нь явуулаагүй байна. 1989 оны 4 сарын 15 болон 24- нд Тэмцэлтийн 3 настай Үйл охины цэцэрлэгт цагдаа нар очиж “Хэн танайд ирж байна, аавтай чинь хэн юу ярьж байна” гэх мэтээр байцаасны улмаас бяцхан охины мэдрэл муудаж цэргийн дүрэмт хувцастай хүн хармагц орон гарах газраа олж ядан бүлтгэнэх болсон юм. Мөн оны намар Тэмцэлттэй сүлбэлдсэн хэмээн Багшийн их сургуулийн Өлзийдэлгэр нарын хэсэг оюутныг хагас жилийн турш байцаан мөрдөхдөө “Тэмцэлтийн ялыг үнэхээр илчил” хэмээн тулгадаг байсан бөгөөд Өлзийдэлгэр нутаг заагдан цөллөгт
явжээ.

1985 оны 8 сарын 5– нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар оргож “тоёото” машинаар БНМАУ- ын хилээр сэм нэвтрэн Сүхбаатар аймгийн нутагт нэлээн гүн орж яваад Монголын талд
баригджээ. Тэд БНМАУ- д байгаа НҮБ- ийн төлөөлөгчийн газраар уламжлан ӨМӨЗО- д хүний эрх хөсөрдсөөр байгааг НҮБ- д уламжлан тавих зорилготой
явсан байна.

Монголын НАХЯ тэднийг олон улсын хуулинд захирагдан яаж ч чадахгүй 9- ны өдөр хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хүлээлгэн өгөв.НАХЯ-ны ажилтнууд авч явж байхдаа тэднийг өрөвдөн харж сайн гэгч нь говийн нэгэнд айлд хооллож ааруул хурууд өвөрт нь хийсэн аж. Гарыг нь гавлахад хоёр залуу Монгол улсын зүг ширтэн “Цэрэг эрийн гэргийдээ дуу” дуулав. Хятадууд очсон хойноо Баатарын 2 гарыг амьдаар нь хөрөөджээ.. Баатар, Улаангэрэл хоёрыг 20 жил хорихоор шийтгэсэн бөгөөд гянданд суулгажээ Эдний гэр орныг удаа дараа нэгжин “эд мөрийн баримт” гэж хураан авсан байна.. Өвөр Монголд өргөн баривчилгаа явагдаж байсан бөгөөд 1979 онд Төвдөд тусгаар тогтнолынхоо төлөө бослого өрнүүлсэн нь товлосон баривчилгаа хойшлох цорын ганц шалтгаан болсон байна. Гэвч олон хүн хараа хяналтанд байдаг
нь хэвээрээ аж. 1989 оны 4 сарын 16 –нд Их Чингисийн мэндэлсний 825 жилийн ойг Багшийн их сургуулийн монгол оюутнууд тэмдэглэх гэж цуглараад байхад аюулаас хамгаалахынхан, цагдаа нар ирж Чингисийн
хөргийг булаах зэргээр авирласан тул оюутнууд тэр шөнө улс төрийн суулт хийсэн байна. Монгол оюутнуудад “ Үндэсний үзлийг дэвэргэж
байна” гэсэн ял тулгасан бөгөөд их сургуулийн багш Улааншувууг ажлаас зайлуулан мөрдөн байцааж байв. 1989 оны 5сарын 2-нд Багшийн их сургуулийн үүдний харуул цагдаа нар “Байранд орой болсон хойно дуу
дууллаа” гэж монгол оюутнуудыг баривчлан нэвширтэл зодсоны учир 1000 гаруй оюутан ХКН-ын Өвөр Монголын хооронд эсэргүүцэл илэрхийлэв. Мөн
онд Хөх хотод Үзэмчин хошууны монгол оюутнууд цуглан эв эе, найрамдлыг бэлгэдэн “Дөрвөн дуу” хэмээх уулзалт наадам зохиож байхад цагдаа нар цуглан бүсэлсэн бөгөөд “монголчууд хөдөө нутагтайгаа холбоо тогтоон Хөх хотыг морьтой дайрах гэж байна” гэж гүтгэн мөнхүү наадмыг хүчээр тараажээ. Хөх хотод монгол үндэстэн наадам уулзалт хийж болохгүй гэж
хоригложээ.

1989 оны Тянь Минь-ий талбай дахь яргаллын үеэр траншейнд орж нуугдсан Грекийн эмэгтэй сэтгүүлчийг мэдээгүй юм шиг байж байгаад аллагаа дуусгаад гэнэт шөнө дунд гаргаж ирэн зодож хөлийн шагай татам цус танканд няцлуулсан хүний эд эрхтэнг бээлийгүй зөөлгөн цэвэрлүүлж өглөө нь хөөж явуулжээ. Грекийн Засгийн газар удаа дараа уучлал гуйхыг шаардсанд ч баримт нотлоно гээд хавьтуулаагүй аж..Олон улсад БНХАУ-г маш их эсэргүүцлээ...

Эх сурвалж “Хөх толбо” сонин.

ЭЭЖЭЭ БИД ЯВЛАА
Энгэрээс тань сүүний үнэр эгшээгүй байхад
Эрх хонгор үрс чинь хэлд бүрэн ороогүй байхад
Өвөр дээрээ өлгий үнэг хоёрыг минь дэлгэж амжаагүй байхад
Өөдөсхөн гурван үр чинь тэнгэрлүү нууцаар нисчихлээ ...

Баривчны минь үнэрийг дэрлэж биднийг санаарай
Бандгархан хөлийн мөрийг минь илбэж нэг тайвшраарай
Булцгар улаан хацрыг минь бууж мордон зүүдлээрэй
Будант орчлонд амьдрал бэлэглэсэн ээж минь та бидний насыг аваарай

Тоглоомоо хурааж амжсангүй ээ ээжээ
Тонтгор үрс чинь гэхдээ уйлаагүй ээ
Торомгор нүднээсээ нулимс бүү унагаарай та минь
Томоогүй насаа орхиод тогоруун цувааг дагалаа бид чинь
Амттайхан мөөмөө ахиад ганцхан үмхэхсэн
Ажилдаа яваад ирэхэд чинь том болчихсон угтахсан
Хормойдож дээлнээс тань зүүгдэн зүггүйтэхсэн
Хорвоо дээр дахин нэг хүн болоод ирэхсэн ...

Үрсийгээ даллан явуулдаа ээжээ ...Бид явлаа
Үймэрч бүү зовоосой эвий минь.... Бид явлаа
Үдлээд буцах шиг богинохон наслахдаа
Үрс чинь дандаа хайрлуулж байсан шүү ээжээ Бүү гунигла даа...

Зөнөг өвгөн.../Тэмдэглэл/
Энэ захидлыг асрамжийн газарт нас барсан нэгэн өвөөгийн эд юмс дотроос олсон бөгөөд олон нийтэд зориулан сэтгэл зүйн сэтгүүлүүд дээр нийтэлж интернетед цацаснаараа олон нийтийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн байна.

Асрагч бүсгүй минь чи юу ойлгож юу харж байгаа юм бэ? Намайг харж байхдаа чи юу бодож байдаг юм бэ? Нүд нь ширгэж харц нь мөхсөн нэгэн өвгөнийг харж байна уу? Өөрөө ч хоолоо бариад идэж чадахгүй болсон ааштай зөнөг өвгөныг харж байна уу? Намайг оймс гутлаа олохгүй мунгинаж байхад чи аргаа баран надруу хашигчахыг чинь намайг анзаардаггүй гэж боддог уу? Намайг юу ч хүсэж шаардах тэнхээгүй болж хүний гарт бүрэн орсон өвгөн гэж боддог уу? Намайг асарч тойлхоос өөр зүйл байхгүй гэж боддог уу? Чи тэгж л бодож байна уу? Чи үүнийг л харж байна уу? Асрагч бүсгүй минь нүдээ нэгээд намайг нэг сайн хараач. Чи намайг огт анзаарахгүй юм. Харин би чамд хэн болохоо хэлмээр байна. Би энд хичнээн чиний бүрэн эрхшээлд байж ,чиний зааварчлага болгоныг биелүүлж, чиний хүслээр хооллодог ч гэсэн би хайрт аав ээж, хайртай ах эгч нартайгаа цуг амьдардаг аз жаргалтай арван настай хүү юм шүү . Хөл минь далавчтай юм шиг газарт хүрэхгүйгээр гүйж байгаа арван зургаан настай хүү билээ би.. Одоо би хайрттайгаа учирна хэмээн догдлон гүйж яваа хорин настай залуу билээ би. Харин одоо би хэдийнээ хорин тав хүрсэн аав хүн болжээ. Гуч хүрлээ хүү маань ч өсөж том болсон байна. Бид салж хагацхааргүйгээр холбогдсон байна. Дөч хүрлээ хүүхдүүд өөрсдийн амьдралаа зохион биднийг орхиод одлоо. Тавин насан дээр дахин үр хүүхдүүдийн хүүхдүүдтэй эрхлэн сууж байна даа би чинь. Хайрт ханьтайгаа хамт ач зээ нараа асран халамжлан жаргалтай амьдарч байна би. Гэтэл гэнэт хар сүүдэр тусаж над дээр тусаж амьдралын минь нэг хэсэг надаас хагацан одлоо . Хайрт хань минь намайгаа орхин мөнхжингийн орныг зорив. Ирээдүйг бодхоос айдаст автагдах боллоо би чинь. Одоо би хүүхдүүдийнхээ хүүхдүүдийн төлөө амьдрах л үлдлээ. Одоо би өнгөрүүлсэн он жилүүдээ санагалзан надад байсан хайраа дурсан суух байх л үлдлээ. Одоо би хөгшин өвгөн болжээ. Өтөл нас намайг илүүтэй доромжлохын тулд намайг тэнэг харагдуулдаг боллоо. Бие мах бодь маань доройтож, зүс царай маань гундан хүч тэнхээ минь намайг орхин одлоо. Зүрх байсан газар бул хар чулуу бий болсон байна. Гэвч өгөршсөн бие дотор минь залуу хүү амьдарсаар байна. Миний зүрх дахин хүчтэй цохилж байна. Би бүх баяр хөөр,гуниг гутралаа эргэн дурсаж сууна. Би одоо хүртэл хайралсаар, амьдарсаар байна. Тэр урт юм шиг мөртлөө тийм богинохон амьдралаа би дурсан сууж байна. Одоо би энэ хорвоо дээр мөнх зүйл гэж нэгээхэн ч байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хүмүүсээ нүдээ нэгээч, намайг олж хараач би чинь зөнөг залгасан ааштай өвгөн биш гэдгийг олж хараач дээ. Надруу анхааралтай хар, тэгвэл намайг хэн болохыг мэдэх болно.

Хөгшчүүлээ хайрла. Бид ч гэсэн нэгэн цагт хөгширнө

Ногоон шилтэй дарс
2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн их үдэд Азийн тэргүүн найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Д.Урианхай гуай өөрийн дотно анд Б.Лхагвасүрэн найрагч амьсгал хураахынхаа өмнө түүнд зориулан үлдээсэн ногоон шилтэй дарсны тухай сэтгэл сэмэрч, өр өрөвдөм нэгэн дурсамжийг өчүүхэн надад хуучилсан билээ. Энэ явдал Гахай жилийн Шинийн нэгэнд Б.Лхавасүрэн найрагч"номын агаарт шингэн амирласан" тэр өдөр эмгэнэл илэрхийлэхээр их найрагчийн гэрт очиход тохиосон юм билээ.Д.Урианхай гуай их уй гашуунд автан сууж байхад нь найрагчийн гэргий Баасан эгч хүүдээ:"Аавынхаа үлдээсэн зүйлийг Урианхай ахдаа бариарай" гэхэд нь чухам юу юм бол хэмээн гайхаж суутал өмнө харж байгаагүй, өвөрмөц ногоон шилтэй задалсан архийг гарган барьсан байна.Б.Лхавасүрэн найрагч "Амьсгал отголсны дараа миний дотно анд Д.Урианхайд үүнийг барьж, хамтдаа хүртэж байна гэж бодон тогтоогоорой " хэмээн захиж, ногоон шилтэй дарс үлдээсэн байна.Энэ бол агуу найрагчийн хамгийн дотно нөхөрлөсөн анддаа барьсан сүүлчийн хундага байжээ.Үнэхээр агуу, нинжин хэрнээ насан туршийн үнэнч нөхөрлөлийн тод жишээ гэж үүнийг хэлэх байх.Ялангуяа залуус бидэнд ч ухаарал хайрласан холч ухааны цараа хэмээн ойлгож болно. Үүний дараа Д.Урианхай найрагч "СҮҮЛЧИЙН ХУНДАГА" хэмээх гайхам сайхан шүлгийг их найрагчид зориулан туурвисны учрыг бибээр сүүлд ойлгосон билээ. Энэхүү шүлгийг нүүр номын элгэмсэг найзуддаа толилуулахаар шийдлээ.Энэ түүхийг ярьж суухдаа Д.Урианхай найрагч үе үе өмөлзөн, аньсага чийгтэй хуучилсан юм шүү..

СҮҮЛЧИЙН ХУНДАГА
Анд Б.ЛХАГВАСҮРЭНД /реквием/
Гэрийн тоонон дээгүүр
Гэрэлтэн нумарсан зуун өнгийн солонгоноос
Гэнэхэн, ногоон өнгө нь ганцаар тасраад
Архины лонхонд нуугдаад үлдчихсэн шиг харагдах
Ариун идээний дээжээс нэгэн хундагыг
Нулимсаа залгин байж балгалаа
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!
Сүн далайн давалгаанаас
Ам жишилж байгаа шиг
Хороож барагдахгүй
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!

Хонгор залуугаас сэтгэл сэтгэлээ түшилцэж өндөрлөсөн
Хосгүй билигт найрагч Бавуугийн Лхавасүрэн
Аргын 2019 он, Билгийн Шороон Гахай жил, Шинийн нэгэнд
Амьсгал татахынхаа өмнө өөрөө балгахаар задлуулж
Андын ёс бодож, надад зориулж үлдээсэн
Амсраар хальж мэлтгэнэх
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!

Гал залгисан мэт түлэх
СҮҮЛЧИЙН ХУНДАГА
Газраа үүрсэн мэт ядраах
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!
Уухад ч гачлантай гашуун
Ард, түвд Бавуу аавын зоргоор хүү Лхагвасүрэн
Амьсгал отголохынхоо янар хундаглуулж
"Цугтаа ууж байна" гэж "бясалган"
Цус шиг буцламтгай
Цөс шиг омогшилтой
СҮҮЛЧИЙН ХУНДАГА!

Бөмбөрөн өнхрөх нулимс
Бутанд зувах бүжин шиг
Арьс руу шурган нуугдавч
Хацар шир-шир зүсэх нь ч
Атаатны сум хавахаас дор өвтгөх нь
Хашгирч босоод буурал толгойгоороо
Хана руу түс-няс мөргөм тамлах нь ч
Юутай хорлонтой!
Боржигоны бор талд
Босоо төрж
Бодлын цагаан арслан болж үсэрсэн
Монголоо доргион хүрхэрсэн
"Агуу" гэж хэлэхэд дэндүү цөөдөх
Хүсэхүйн чинад эрэмгий шүлгүүдээрээ
Хүний гараар бус БУРХАДЫН мутраар ургуулсан
Үгэнд багтахгүй андаас хагцахад
Үлэмжийн баян ДЭЛХИЙ
Юутай хоосон!

Зэлний унага шиг налалцаж
Зэрэгцээ хоёр хайрхан шиг ханхайн
Тэрэгний буулга шиг эртний
Тэнгэрийн хэл шиг энгшийн, нууцлаг
Амгалангийн орон-Монголын найрагт
Амьдралаа хуу зарлаа ЧИ БИДЭН
Далай нь хүртэл давсаар дутдаг дэлхийдээ
Даваа нь хүртэл чамд навтайж өгдөг Монголдоо ч
Даанч цөөхөн ургадаг
Даамай гүн найргийн
Галбараасан байлаа чи минь
Анд зоноо цугааранг нь уйлуулж одох
Алдар, гавьяа чинь миний найз,аа
Мөнх бус орчлонд мөнх ч
Мөддөө лав дүүрэхгүй зай үлдээсэн чинь
Он жил элэх тусам
Од, мичид шиг тодрох нь
Олон давтагдахгүй түүх биз,ээ

Очих газар чинь ойрхон-Тэнгэр ч
Орох үүд чинь дэлгээтэй-Диваажин ч
Бэтгэртлээ санаж хүлээх Монголдоо
Билүү чулуу нь зөөлхөн "ӨНЖҮҮЛ"-дээ
Хурдан буцаад ирээрэй!
Хурмастад даатгаж, УЙЛЖ ГУЙЯ найз нь.

2019.02.12-ны 15 цаг дор
АЛТАН ТЭВШИЙН ХӨНДИЙ

Төрийн хууль
Өвгөн Балбар хашин зээрдээ эмээллэж хуучин хар богцоо ганзгалаад «Ай хөөрхий. Данхар толгойт, далай нөхөөст нэр минь бид гурав ч хөг нь өнгөрч дээ» гэж толгой сэгсрэн өгүүлэв.

Эмгэн нь дайзтай сум авчирч өгөхдөө:
- Яасан ч хэрээ мэддэггүй өвгөн бэ дээ чи. Хар гөрөөс намнана гэж ганцаараа хөвч зүглэснээс Ононгийн эргээр муу дэгээгээ чирээд гэлдэрч явбал аштай юу гэжээ.

Өвгөн нь:
- Түй харалмар. Эр хүний явдалд битгий оролц гэж эс хэллүү чамд. Хөвчид баавгай олширч, хандгай буга идэж байгааг сонсоод би зүгээр суух хэрэг үү!?
- Дал хүрсэн чи л хар гөрөөс цөөрүүлдэг нь болоо юм биздээ. Гай болж мориноосоо ойчвол ч яах юм билээ. Өмх яс чинь хуурай мөчирөөс амархан хугарна шүү дээ.
- Ан гөрөөнд мордох гэж байхад билэггүй юм бүү донгос. Хөвчөөр тэнэх завтай хүн надаас өөр хэн байгаа юм бэ. Түй харалмар. Гэрийн мухар сахиж, цай гүзээлсээр байгаад хамаг бие минь улцгар хөх зовлого болж гүйцлээ. Анч Балбар өтөллөө ч гэсэн үхсэн мах бишээ. Хээр гарч хийморио сэргээх ёстой гэв.

Өвгөн чухам мордох үедээ муу хөгшнөө арай ч дэндүүлэв үү дээ гэж бодоод сэтгэлийг нь засан зөөлөн үг хэлэхээр шийдэв.
Гэсэн ч тийм үг ололгүй гайхаш тасран зогссоноо:
- Хөгшөөн хүрэгч үнээний чинь дэлэн хавдсан гэлүү. Би чамдаа баавгайн савар авчирууж. Чи маажиж домноорой гэж аль болохоор аятай зөөлөн хэлжээ.
Балбар гуай залуугийн цагт буу үүрээд гарахдаа «хөгшөөн чи тогоогоо тавьж байгаарай. Би нэг гур үүрч ирэх минь» гэдэгсэн. Балбар шиг ингэж хэлсэндээ хүрдэг бол ч бардам ам илүүдэхгүй шүү гэж манай нутгийнхан ярьцгаадаг байлаа. Аглаг зэлүүд газар хүрч ирэхдээ өвгөний хийморь үнэхээр сэргэжээ.
Ай хөөрхий, мөнх ногоон хангай, мөнгөн цагаан сарьдгууд минь гэж залуудаа сонсож байсан бөөгийн дуудлагаас шивгэнээд чиний хээр өвөр суган дор ядаж арван жил гөрөөлөх юмсан гэв.
Гэрээсээ дагуулж гарсан Хэрмэн цоотгор гэдэг нохой нь чандага хөөгөөд явчихсан үед өвгөн овгор хар бутан дээр ихэмсэг хэвтэж байгаа том гэгчийн баавгай олж үзэв.
Мөн ч лут эд юм. Жинхэнэ шар маахай гэдэг чинь энэ дээ. Тэгээд хорин дөрөвдөх минь болно шүү. Тиймээ, хорин дөрөв дэх гэж өгүүлэн морио бургасны мөчирөөс уяж, бойтог гутлаа тайлж хаяад сүлжмэл ноосон оймстой хөлөө зөөлөн гэгч зөөж тависаар дөхөв. Буун дуугаар шар маахай ухасхийн босож газар доргитол хашгирснаа хар эрчээрээ дайрч ирэв. Буу хоёр дахин тасхийсэн боловч баавгай ойчсонгүй. Харин агшин зуур өвгөнийг үслэг том савраараа дарав. Балбар гуай амьсгал давчидах зуур соёо нь ярзайсан аймшигт том амнаас эвгүй муухай үнэр ханхалж байхыг мэдэрчээ. Энэ хүнд мөчид цуут анчны ухаан самбааг үзүүлж, хутгаа сугалахыг оролдтол баавгай огцом хүчтэй чарлаад өвгөнийг орхиж эргэв. Балбар гуай өндийж харвал Хэрмэн цоотгор нь хүчирхэг араатны ууцан дээр хачиг мэт наалдчихаад чадлын хирээр хазаж, шархтсан баавгай тоос манаруулан эргэлдэж байлаа. Энэ үеэр үнхэлцэг нь хагарах шахсан зээрд морь бургасны мөчрөөс цулбуураа суга татаад хар богцоо далбагануулан давхиж одов. Өвгөн буу руугаа ухасхийх гэсэн чинь хөл нь хөндүүрлээд хөдөлж болсонгүй. Хэрмэн цоотгор баавгайн нуруунаас үсэрч буунгуутаа буруулан зугадаж, эзэндээ тулгарсан аюулыг холдуулж чадлаа.
Анчин өвгөн Хэрмэн цоотгороо хөтлөөд таяг тулж ой тайгаар хэдэн өдөр мацлаа. Хүйтэн булгийн уснаас гэдсээ цүдийтэл залгилаад, түр амсхийх зуураа «Би ер нь бүх насандаа ингэж өлссөн бол уу» гэж бодов. Аа тийм. Архангелийн татлаганд очоод иймэрхүүгээр өлссөн юм байна. Yүнээс өөр огт үгүй гэж шивэгнэнэ. Хэрмэн цоотгор ямар нэгэн ан айсуйг ажигласан бололтой чихээ хөдөлгөж өндөлзөв. Балбар гуай цоотгорын толгойг хормойгоороо хучаад буугаа бэлтгэтэл, унанги мөчир хуга гишгэсээр нэгэн гайхамшигт амьтан өмнө нь хүрч ирлээ. Сайхан хангал буга ногоон нүдээ гялалзуулан суниагаад сөөг бургас гам хайргүй шөргөж эхлэв.
Цусан эвэр чинь загатнаж байгаа биз дээ. Гэнэхэн хонгор минь долоовор хуруугаа хөдөлгөх төдийгөөр дор чинь хэвтүүлээд, тастан огтчин идчих тийм хүчтэний өмнө байгаагаа мэдэж байна уу. Чиний оронд муу улаандай, ядаж өмхий хүрэн ч байсан бол гэж өгүүлтэл, Хэрмэн цоотгор нь хуцан архираад цочсон буга хажуугийн төгөл рүү цойлов харайв.
Хоёр гөрөөчид гунхан ганхан сажилсаар эртний нэгэн марааны дэргэд хүрч ирлээ. Балбар өвгөн дагуулынхаа толгойг хормойгоор хучаад мараа сахиж шөнөжин суужээ.

Адтай муу өлсгөлөн, Архангелийнхаас лав хоёр дахин илүү болж дээ гэж бодов. Yүрээс өмнөхөн ямар нэгэн амьтны бараа тормолзоход нуухтай нүдээ арчиж ажигласаар буугаа шагайв. Гар нь чичирч бууны нь ам жингийн годил шиг савлаж буйг мэдээд дэргэдээ ирүүлж байж туршихаар шийдэв. Архайж дархайсан хоёр хандгай, бараг эгц дээрээс нь өнгийн зогссонд өвгөн шүлсээ гүд хийтэл залгиснаа уур цухал нь гэнэт дүрсхийж:
- Yхлээ эрсэн гайхлуудаа нүднээс далд ор гэж хашгирав.
Тамир нь барагдсан өвгөн сүүлчийн ганц сумаа гунигтайгаар ширтэнэ. «Хичнээн ч шувуу, бор гөрөөсөнд тургив даа. Тэгээд шалбалж ч чадаагүй шүү. Доройтол гэдэг мөн ч бэрх юмаа» гэж хоолой чичрүүлэн үглэв. Цог шиг улайсан нүдээ эргэлдүүлэн, омголтож хатсан уруулаа хөдөлгөж үхье үү, амьдрая уу гэж бодсоноо амьдрах ёстой. Яалаа гэж үхэх билээ, гээд хашгиран босох гэсэн нь сохор номингийн шороо үмхээд ойчжээ. Тамиргүй гараараа газар тулж дахин өндийгөөд хөөрхий нохойгоо улангассан нүдээр ширтэж хирчигнэн өгүүлрүүн:
«Би сэтгэлт хүн учраас амьд үлдэх ёстой. Аврагч минь чи, дахиад авар. Мэдэвүү. Дахиад намайг авар. Тэгэхдээ амь насаараа авар» гэлээ. Хөөрхий цоотгор эзнээ эгц ширтээд алжаангуйгаар эвшээв. Энэ өвгөнд үнэн зүрхнээсээ зөвшөөрч «За» гэх шиг санагджээ.
Би чинь сэтгэлт, жаргалт хүн учраас л ингэх ёстой. За чи минь цаашаа хараач дээ. Над руу бүү ширтээч, ухаалаг нүд чинь хичнээн өрөвдөлтэй байгааг ойлгооч гэж бувтнаад нохойгоо дахин ширттэл өмнө нь гурван цоотгор бүртэлзэж, газар дэлхий ногоон өнгөөр туяарав.
Анчин, эцсийн хүчээ гаргаж, ширэнгэт гацаа руу заагаад «туу, туу» гэж шивгэнэлээ. Ядарч туйлдсан цоотгорын анч авьяас сэргэж, эзнийхээ заасан зүг рүү эргэж хуцтал буу тасхийжээ.
Амьсгаадан уухилсан морьдын хамар, толгой дээр нь паржигнаж хүчирхэг хэдэн гар өвгөнийг хийд өргөн авав.

Балбар гуай нүдээ алгуур нээж, толгой сэгсрэн:
- Та нар ялимгүй хожимдож дээ. Даанч ялимгүй гэхэд нь
Морь чинь сая очсон шүү дээ. Тэгээд л бид хожимдчихлоо. Гэсэн ч таныгаа амьд мэндэд чинь олсондоо бид баяртай байна. Хэрэв буун дуу сонсоогүй бол олохгүй өнгөрч ч мэдэх байсан гэж цаадуул нь хариулав.
Балбар өвгөн арваад хоног хэвтээд тэнхэрч билээ. Турж үхэхийн туйлд хүрчихээд байж хажуудаа ирсэн хандгай буцаана гэдэг чинь мөн ч гайхалтай хэрэг.

«Yхэх нь байна шүү дээ. Сэвсэн дээр чинь уйлах үр ачгүйсэн бол бас ч яая гэхэв» гэж эмгэн нь хатуу зэмлэжээ. Өвгөн, нударга шиг том модон гаансаараа дохиж занган сүрдүүлээд:
- Түй харалмар. Төрийн хууль гэдэг чинь Балбарын амьтай чацуу юмуу. Балбар өлсвөл зөрцөж болно гэж тэр хуулийг чинь батлаагүй. Дахиад ингэж бүү дуугар гэжээ.

БАТЫН НЯМАА

Зохиолч Б.Нямаа 1928 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт төржээ.
1942 оноос уран зохиол сонирхон оролдож “Гомпил”, “Хамаатан садан”, “Анхны жил” тууж, “Араараа модтой Биндэрьяа” “Бид гурав”, “Арандалынхан” роман, “Төөрсөөр төрөлдөө” кино, “Нэр төр”, “Нүд” зэрэг драмыг жүжиг бичжээ.
Б. Нямаа шилдэг бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ. (эх сурвалж: biirbeh.mn)

''Үнэ цэнэ''
Нэгэн аав өдөржин машин угаалгын газар машин угаачихаад сунаж унах шахан гэртээ иртэл охин нь халуун хоол хийгээд тавьчихсан, гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн хичээлээ хийгээд сууж байв. Дээрхи байдлыг хараад аав нь гайхсан ч ядарсандаа, халуун хоолоо идчихээд охиндоо баярлаад сууж байтал охиных нь ангийнх нь багш утасдаж охин нь хичээлээ тасласаныг хэлээд ирж уулзахыг хүсэв.
Цэвэрхэн гэр, халуун хоолны учрыг мэдсэн аав охиноо нүүр нүдгүй загнасан ч охин нь юу ч хэлсэнгүй. Маргааш өглөө нь хөөрхий аав том болсон охиноо дагуулаад сургууль руу нь хүргэж өгөхөд, өндөр төлбөртэй сургуулийн боломжтой айлын хүүхдүүд өнөөх өнгө нь гандсан хувцастай угаагч аавыг хялам цэхэм хийж харж, охиныг нүүр хийх газаргүй болгожээ. Ийнхүү аав нь охиноо ангид нь оруулж өгөн багштай нь уулзчихаад ажилруугаа яаран явав.
Охин аавыгаа ангиас нь гарч явах гэхэд нь гүйж очоод өөрийг нь хичээл тарахаар заавал ангийнх нь үүднээс ирж авахыг захьжээ, хэрэв ирж авахгүй бол маргааш дахин хичээлээ таслана гэж сүрдүүлжээ. Ингээд аав нь өөрийнхөө өнгө нь гандсан хувцас, байгаа байдлаас ичиж, охиноо эвгүй байдалд оруулахаас санаа зовсон хэдий ч хичээлийг нь таслуулахгүйн тулд уурлан, уцаарлан байж арга буюу зөвшөөрч ирж авахаар болжээ.
Орой болж аав нь ажил тарах болоогүй байхад менежерээсээ чөлөө авахаар ороход дургүйцэх нь битгий хэл өөдөөс нь “Та өнөөдөр эрт харьж амраад, маргааш өглөө эрт ирээрэй” гээд явуулав. Гайхсан хэдий ч охиноо сургуулиас нь авахаар яаран гүйсээр сургууль дээр нь очжээ. Удсан ч үгүй дунд сургуулийн хичээлийн хонх чих дүнгэнэтэл жингэнэж охины ангийн хаалга онгойход хаалгаар гүйлдэн гарч ирсэн хүүхэд бүр түүнтэй мэндэлж, хүндлээд байгааг хараад өөрийн эрхгүй гайхшралд орон зогсов. Гэтэл охин нь ангиасаа гарч ирээд аавдаа үнсүүлчихээд багш тантай уулзана гэсэн би түрүүлээд гарж байя гээд ангийнхаа хүүхдүүдтэй гүйлдээд явчихав.
Охины ангийн багш түүнийг ангид урьж оруулаад охиных нь бичсэн “Үнэ цэнэ” гэсэн гарчигтай зохион бичлэгийг уншуулжээ. Охин нь ийн бичжээ.
Би өглөө болгон ангийнхаа хүүхдүүд шиг аав ээжийнхээ машинаар хүргүүлж сургуульдаа ирдэггүй. Автобусаар л ирдэг. Надад “I phone”, “I pad” байхгүй. Миний сольж өмсөх хувцас цөөхнийг манай ангийн хүүхдүүд мэддэг болохоор би сургуульдаа ирэхээс ч ичдэг. Надад кафед сууж, кофе ууж, зайрмаг идэх мөнгө байхгүй болохоор би хичээлээ тараад ангийнхаа охидуудтай нийлж чаддаггүй. Учир нь миний аав машин угаалгын газар машин угаадаг бага цалинтай ажилчин. Би сарын өмнө энэ сургуулиасаа гарч жирийн хүүхдүүдтэй, жирийн сургуульд явахыг гуйхад аав маш их уурласан. Би жирийн сургуульд явахын тулд аавыг авч өгч чадахгүй юм чинь гээд“I phone” авч өгөхгүй бол сургуульдаа явахгүй гэсэн. Гэтэл аав мань надад, намайг ганцхан сар хүлээвэл авч өгнө гээд хичээлээ таслахгүй, заавал онц сурах хэрэгтэй шүү гэсэн юм. Ингээд би өчигдөр амралтын өдөр байсан болохоор аавтайгаа хамтдаа үсчин орж үсийн засуулъя гэж бодоод аавынхаа ажил дээр нь очиж даргаас нь чөлөө гуйх гэтэл дарга нь надад хандан аавыг угаах ёстой машинуудаа түрүүлж дуусгаад галт тэрэгний буудал руу ачигч хийхээр явсан гэсэн. Ингээд би гэртээ ирээд баахан уйлж сууснаа аавыгаа ирэхэд нь халуун хоол хийгээд гэрээ цэвэрлэцэн байж бая гэж бодоод гэрээ цэвэрлэж байгаад аавынхаа шкафан дотор гадуур нь улаан туузаар ороосон хайрцагтай зүйл байхыг хараад сонирхоод үзтэл “I phone” байсаныг нь харсан юм.
Тиймээ өнөөдөр миний төрсөн өдөр. Миний аавын авч өгсөн “I phone” манай ангийн хүүхдүүдийн барьдаг утастай адилхан үнэтэй ч аавын минь хөлс хүч, сэтгэл зүрхийг тооцвол үнэ цэнэ нь харьцуулшгүй их юм. Би аавынхаа ачийг нь хариулж, хүслийг нь биелүүлэхээр хичээн суралцах болноо. Миний аав энэ хорвоогийн хамгийн сайн аав, би аавдаа хайртай” гэсэн байжээ.
Тиймээ хүний амьдралын үнэ цэнэ гэдэг сэтгэл дээр тогтдог юм шүү.

Баавгай буусан намар
Нэг намар Хэнтийн нурууны баавгайнууд бараг цөмөөрөө буугаад ирж билээ. Тэр бол 1988 он байсан юм байна. Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Аймшигт махчин араатан. Тийм атлаа дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол
тэжээл хольж иддэг онцлогтой. Ичээлэхийнхээ өмнө самраар өөрийгөө бордож хаанаас нь ч харсан халбаганасан амьтан болох ёстой. Гэтэл тэр жил хөвчид самар гарсангүй. Намар болж ургамал гандсанаар баавгай таргалах нь байтугай турж эхэлжээ. Өлссөн баавгай элбэгээр нь улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Шоргоолжинд альдегид хэмээх спирт бий. Тэрэнд нь согтсоор байгаад архины цагаан солио тусч хаашаа ч хамаагүй тэнэж юуг ч хамаагүй хийдэг. Ийм баавгайг ард түмэн хорхойтсон баавгай гэж нэрлэдэг билээ.
Баавгай ингэж хорхойтох үзэгдэл 1962,1971 онуудад мөн болж байсныг эрдэмтэд тэмдэглэж үлдээсэн байдаг. Үүнээс өмнөх жилүүдэд юу болж байсан нь манай орны хувьд бүрхэг.Гэвч энэ удаагийнх шиг айхавтар явдал урьд өмнө огт болж байгаагүй гэж нутгийн анчид толгой сэгсэрцгээдэгсэн. Хэнтийн их нуруу нь Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгийг дамнан оршдог. Эндээс буусан баавгайнууд баруун тийш гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг хүртэл,70-80 км, өмнө чиглэлд Баян сумын нутаг төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 130 км, зүүн өмнө чиглэлд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр бригадын нутаг хүртэл 200 гаруй км хол газар ил гарч гүйсэн байна.Тэд цагаан газар гарч ирээд эхэндээ айж балмагдан жигтэйхэн их давхидаг аж. Нэг ойгоос нөгөө ой руу гүйгээд орчихдог шигээ санана л даа. Дараа нь цөхөрнө, ядарна. Бүүр сүүлдээ цагаандаа гардаг байна. Айлын эзгүй гэр хадланчдын майхан ухаж, идэж уучихмаар юм байвал цөлмөж дуусгана. Адуу мал руу ч халддаг. Тэр жилийн баавгайн хорхойтолтыг шинжлэх ухааны академи сум бүрээр нарийн судалгаа гаргуулж хохирлыг тооцсон байдаг юм.
Судалгаанаас харахад Батсүмбэрийн зөгий үржүүлгийн газар хамгийн их хохирол амсчээ. Хужирт, Моност тохойн 40 бүл зөгийг сүйтгэж хамаг балыг нь идэж дуусгасан байна. Мөн Естийн рашаан их хохиролтойд тооцогдоно. Бурхны том байшинг нь нурааж бурхан тахил идээ будааг нь ёстой будаа болгож дууссан билээ. Сүүлдээ рашаанчдын очдог замыг нь эзлэн авч, тав хоног гэр майхнаас нь гаргахгүй сахисан байдаг. Тэднийг анчид ирж аварчээ. Бас нэг золгүй явдал болжээ. Хагийн хар нуурын эрэг дээр Майдар дарга очиж ан хийж байх зорилгоор нэгэн байшин бариулсан юм байна. Тэр байшинд нь Мөнгөнморьтын хорихоос оргосон нэгэн хоригдол амьдардаг байж. Нуурнаас загасаа бариад идчихнэ. Самар жимсхэнээр бас гэдсээ хуурчихна. Гэтэл нэг өдөр хорхойтсон баавгай хүрээд ирлээ. Оргодол ч байшиндаа зугтан орж хаалга үүдээ дангинатал түгжээд бүгчихэж. Нэг хонож, хоёр хонож, нөгөө баавгай явдаггүй, үүдийг нь сахиад хэвтээд байж. Хэд хоносныг бүү мэд. Хожим нь хоригдол байшиндаа, баавгай үүдэнд нь турж үхсэн байсныг түүгээр явж байсан аянчин гөрөөчин хүмүүс илрүүлсэн юм. Хоригдол бугын шор эвэр атгаастай үүд рүүгээ мөлхөж байсан чигтээ өөд болжээ. Баавгай бас урьдаас нь архирсан байдалтай хатчихсан байж.
Хорхойтсон баавгай Улаанбаатар хүртэл тэнээд ирж билээ. Амгалангийн Материал техникийн хангамжийн баазын хашаанд, мөн Богд уулан дахь Төрхурахын үслэг ангийн аж ахуйн гал тогоо руу дайрч орж агнуулжээ. Бас Багануурын уурхайн тэслэх бодисын агуулахад баавгай орж иргэний хамгаалалтын бэлэн байдал зарлуулж байсан удаатай гэнэ.
Хорхойтох үзэгдэл наймдугаар сарын дундаас арван нэгдүгээр сарын эхэн буюу бараг ичээнд орж дуусах үе хүртэл үргэлжилжээ. Олон зуун баавгай бууж ирсэн гэж үздэг бөгөөд харин ууландаа эргэж харьсан нь цөөхөн гэнэ. Хүмүүс ихэнхийг нь галзуурч, согтуурснаар нь далимдуулж агнаж устгаж арьс, өөх, доньт саврыг нь авч хоцорсон юм.
Баавгай хэнэггүй, зоригтой, бас нэрэлхүү. Нэрэлхүү нь бүүр хэт. Илт давамгай зэвсэглэсэн анчидтай тааралдлаа ч зугтана гэж байхгүй. ”Нэрэнд муухай юм даа” гэх шиг өөдөөс нь алхаж байгаад шүршүүлчихдэг. Гэвч тэрхүү хүчит араатан эрүүл “согтуудаа” ганцхан могойноос л айна. Юун нэрэлхэх барих. Могой харагдвал ухаан зулаггүй зугтаж арилдаг. Тэрэлжийн эхний айлууд энэнийг нь мэддэг тул тэр жил гэрээ тойруулж баахан зурмал могой өлгөчихсөн байдаг байж билээ. Баавгай нохой шуугиулан дөхөж явснаа зурмал могойг хармагцаа ум хумгүй буцан цогьдог байсан юм байх.