Эрлийз хурлийзын тоо улам өссөөр байна
Оросууд муу л гэх юм. Зөвлөлтийн үед хэдэн эрлийз хүүхэд байсан бэ. Социалист улсууд руу сурна гэж яваад толгойгоо эргүүлсэн тоотой хэдэн эмэгтэйчүүд гадаад нөхдүүдийн хүүхдийг гаргасан тохиолдлууд гарч, мөн эндхийн мэргэжилтэн, ажиллах гэж ирсэн харийн хүмүүсийнх гээд цөөхөн хэдхэн хүүхэд байсан. Эрлийз хүүхэд гаргасан хүнийг нийтээрээ сайн хүлээж авдаггүй байснаас тэднийгээ их нуудаг, энэ үзэгдэл газар авах боломжгүй байлаа.
Яагаад монгол морь ийм тэсвэр хатуужилтайгаар гайхагдаж, яагаад монгол хүн аюул тохиолдсон үед танихгүй газар, тэвчээртэй, хурдан дасан зохицож аюул сөрөн гарч чаддагийг мэдэх үү. Яагаад Монгол Төр 90 оноос өмнө цусны аюулгүй байдлыг хамгаалах хар хайрцагны бодлого явуулдаг байсныг ойлгодог уу.



