Халгайн ач тус
Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно.Судасны нарийслын үед бигнүүр тавих ба 200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина. Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэнэ. Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутам хуйханд шүршиж 7 хоног хэрэглээд 14 хоног амарна. Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ. Үсний чанарыг дээшлүүлэхэд 7 хоногт 2-3 удаа үсэндээ шүршиж хэрэглэнэ.




