Хүйтнээс болж сургуулиудыг хаалаа

600

Хүйтнээс болж сургуулиудыг хаалаа

 

ОХУ-ын Сибирийн Тюмень хотноо их хэмжээнй цас орсоны улмаас цэцэрлэг, бага болон дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон талаар "TASS” агентлаг мэдээллээ.

 

Хотын захиргаа "Сургуулиудын халаалт муу байна. Мэргэжилтнүүд халаалтыг хэвийн болгохоор ажиллаж байна. Мөн үзэгдэх орчин тааруу байгаа учир хүүхдүүдийг төөрж, алга болохоос урьдчилан сэргийлж эрх баригчид дээрх шийдвэрийг гаргасан” гэж мэдэгджээ.

 

Сибирьт өдөртөө хасах 25-28 хэмтэй байгаа гэнэ.

 

ОХУ-ын Цаг уурын хүрээлэнгээс ирэх амралтын өдрөөс Сибирийн ихэнх хэсэгт их хэмжээний цас орно хэмээн мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>