“Оросууд Ерөнхийлөгчийн сонгуулийг хакердсанаас гадна олон зүйл хийсэн”

747

 

“Оросууд Ерөнхийлөгчийн сонгуулийг хакердсанаас гадна олон зүйл хийсэн”АНУ-ын Үндэсний тагнуулын байгууллагын дарга Жэймс Клэппер өчигдөр Сенатын танхимд болсон нээлттэй сонсголд үг хэллээ. Тэрбээр ОХУ-ыг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хар машиныг хакердсан тухай ярьсан байна.

Жэймс Клэппер "Оросууд манай Ерөнхийлөгчийн сонгуулийг хакердсан. Мөн хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан америкчуудад хэт нэг талыг баримталсан мэдээлэл цацсан нь тодорхой болоод байна” гэжээ.

Мөн тэрбээр "Москвагийн хөрөнгө оруулалттай, тэдний удирдлагад байдаг Russian Today телевизийн суваг нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж Америкийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлыг хэт ташаа мэдээлж, нэг талыг баримталсан мэдээллүүдээр бөмбөгдөж байлаа. Мөн нийгмий сүлжээний сайтуудад ч буруу ташаа мэдээлэл тараасан байна” гэжээ.

"Оросуудын Америкийн Ардчилсан намын цахим шуудан хакердаж, тэндээс суртал ухуулгын чанартай, буруу ташаа олон мэдээлэл түгээсэн” хэмээн Жэймс Клэппер яриандаа онцолсон юм.

Нээлттэй сонсголын үеэр сенатч Мартин Хэйнрих түүнээс "ОХУ-ын хакерын үйл ажиллагааны тухай олон нийтэд нээлттэй мэдээлэхийн ач холбогдлыг тайлбарлана уу” хэмээн асуухад Жэймс Клэппер асуултаас нь зайлсхийж "Үнэндээ хакерын ажиллагаа маш их анхаарал татах болно. Энэ бол оросуудтай холбоотой асуудлуудын ердөө нэг хэсэг нь” гэжээ.

Тэрбээр орон нутгийн цагаар өнөөдөр Ерөнхийлөгч Барак Обамад ОХУ-ын зүгээс явагдсан хакерын халдлагуудын талаарх мэдээллийг өгнө. Мөн ирэх долоо хоногт энэхүү асуудлыг олон нийтэд мэдээлнэ гэж хэвлэлүүд уламжлав.

Т.Мунаа

time.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>