Аварга матар хүмүүсийг гайхшруулав (видео)
Флорида мужийн Circle B Bar дархан цаазат газрын зам дагуу яаралгүйхэн "салхилж" яваа аварга матрын бичлэгийг Жойнер гэгч бүсгүй фэйсбүүкт оруулсан нь хүмүүсийг ангайлгажээ.
"Энд ямар ч эвлүүлэг байхгүй шүү. Би энэ газарт жил бүр ирдэг юм. Энэ бол тэндхийн хамгийн том матар" гэсэн тайлбарыг хийсэн байна.



