Жамц баян буюу бидний алдсан боломж
Эдийн засгийн ухаанд алдагдсан боломж /opportunity/ гэх нэр томьёо байдаг. Энэ нь нөөцийн хомсдолт байдлаас шалтгаалан нэг хувилбарыг сонгоход цаана нь үлдэж байгаа буюу сонгож аваагүй хамгийн сайн хувилбарыг хэлдэг юм байна. Энгийн ухаанаар бодоход "Хүргэн хүү” киноны Жамц баяны дүр өөрийн эрхгүй санаанд буулаа. Авдрынхаа хажуугийн цоорхойг л бөглөчихсөн бол хамаг мөнгөө хулганы хөеө болгуулахгүй л байсан даа. Эсвэл хорин сайхан шараа ижил сүрэгт нь "амьд сэрүүн” байлгасан бол тааваараа нэг байж, хэдэн цаас болж хоёр гуравхан хулганад "зооглуулахгүй” байлаа гэж бодохоор инээд ч хүрэх шиг.



