Б.Баярсайхан: Мэдрэмж мэдлэггүй эрхтэн дархтануудын хийсэн балгийн үр дагавар одоо гарч байна
Монгол хүн, Хүнлэг монгол иргэнийг бэлдэнэ гэж бид Үндсэн хуулиндаа болон БСШУСЯ -ны Эрхэм зорилгод тунхагласан. Өнөөдөр харин энэ хүнлэг монгол иргэнийг бэлдэх томоос том үйл хэргийг дуу хөгжмийн багш наргүйгээр бүтээж чадахгүй юм. Үнэхээр боломжгүй юм.... А, Б үсэг үзэхээс ч өмнө дуу хөгжмийн хичээлээр хүүхдүүд минь монгол урлаг дуу хөгжим бүжиг шүлэг соёлд суралцаж эх орон, эцэг эх улс үндэстнээ хайрлан хүндлэх суурь тавигдаж төлөвшиж эхэлдэг.
Өнөөдөр улсын хэмжээнд СӨБ болон ЕБСд нийтдээ мянга шахам мэргэжлийн дуу хөгжмийн багш нар дутагдалтай байгаа. 90 ээд оны сүүлээр энэ мэргэжлийн багш нарыг бэлтгэж байсан сургуулиудыг татан буулгасан мэдрэмж мэдлэггүй эрхтэн дархтануудын хийсэн балаг одоо жинхэнэ үр дагавар нь гарч байна.
Та нар шиг энэ салбарт ажиллаагүй ч хийж бүтээж яваа их үйлсийг тань үнэлж явдаг билээ. Зөв хүн, сайн хүн, сайхан хүн, сахилга баттай тэвчээртэй бусдыг сонсдог хүнлэг энэрэнгүй соёлтой хүнийг та нар минь л бүтээдэг юм шүү!!!!!



