СЭТГЭЛДЭЭ ОЧ АСААСАН БЯЦХАН ЖҮЖИГЧИДТЭЙ ЭНЭ ӨВЛИЙН АНХНЫ КИНОНЫ НЭЭЛТ


Хорвоо ертөнцийн юмс үзэгдэл бүхэн хүнд ухаарал, хайр, гомдол, харууслыг бэлэглэдэг. Шинэхэн зүйлсийг хүлээн авсан хэн бүхэн сониучирхаж хүлээн авдаг. Өвлийн улирал эхлээд удаагүй хүмүүс хүйтнээс уйдаж амжаагүй байна. Яг л үүний адилаар кино сонирхогчид маань "Сайн аав" киноноос уйдаж амжаагүй байтал "Про стар” фильм "Залуу мөрдөгчид” хэмээх нэгэн цоо шинэ хүүхдийн киног бүтээн үзэгч түмэнд хүргэхэд аль хэдийн бэлэн болжээ. Уг киноны нээлт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд 18 цагаас "Тэнгис кино театр”-т болох юм. Киноны продюсераар "Про стар" филмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол "Сайн аав" киноны зохиолч, найруулагч С.Бүжин хэмээх залуухан бүсгүй найруулсан юм.






