Хүүхдүүдийнхээ төлөө сэтгэлтэй багш дасгалжуулагч
Манай спорт хувцасны захиалгын төв дээр нэгэн залуу дандаа орж ирэн үнэ асууна, бас зээлээр өгөх эсэхийг лавлана. Хэд хэд орж ирэн хамгийн хямд загвар сонирхон хүүхдүүдэд олноор нь хийлгэвэл хэд болох уу гэж лавлана. Утсан дээрээ тооны машинаар бодож үзээд гарах агшинд би анзаарч таарлаа. Учир байдлыг нь тодрууллаа Орбитод Сонгино хайрхан дүүргийн биеийн тамирын спорт хорооны МЖ клубийн багш дасгалжуулагч хийдэг, шавь нар маань гэр хорооллын хүүхдүүд байдаг тэд маань маш идэвхтэй бүх чөлөөт цагаа спорт зааланд өнгөрөөдөг, бэлтгэл эхлэх цагаас 1,2 цагийн өмнө ирээд шонбойгоод суучихна аргагүй байхалдаа энэ хавьдаа л байдаг ганц спорт цогцолбор, заал маань их дулаахан дотроо нойл душ гээд бүхий л зүйлээр хангагдсан тохилог, сургалт секц маань үнэ төлбөргүй болохоор эндэхийн хүүхдүүд сэтгэл тэнэгэр бэлтгэлээ хийдэг. Манай хүүхдүүд ямар мундаг гэж бодно багаасаа түлээ ус зөөсөөр шөрмөстэй тэсвэртэй тиймээс ч сүүлийн үед маш их амжилт гаргаж байгаа тэгээд энэ тэндэхийн тэмцээнд орох гэхээр хувцсаа жигдэлж чадахгүй өдийг хүрлээ, эцэг эхээс нь гаргах боломжгүй тэгээд л үргэлж л орж ирэн үнэ судлаад л яваа минь энэ гэж билээ.









