ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

614

ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхэллээ. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдах юм.

Энэхүү шалгалтад 2018 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой .

Бүртгүүлэгч бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм.

Шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны 18:00:цаг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй.

Цахим бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.

Эх сурвалж: БҮТ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>