Ганц дуутай СТА

850
Ганц дуутай СТАМанай шагнал урамшуулал үнэгүйдээд байгаагийн наад захын жишээ ганц дуутай СТА-тан байна гэх. Ганцхан дуу гаргаж, FM-ээр нүдэж хүмүүст албаар хүргээд араас нь тоглолтоо хийдэг хүн цөөнгүй болжээ. Энэ намар олон тоглолт болж, хүмүүс алиныг нь үзэхээ сонгох гэж нэлээн бэдэрлээ. Ш.Гүрбазар, Т.Сэр-Од, Балхжав гээд акулууд тэр аяараа уран бүтээлийн цэнгүүнээ хийлээ. Хажуугаар нь том жижиг дуучид битүү тоглолт зарлалаа. Тэдэн дунд О.Одончимэг гэдэг бүсгүй байна гэх. Одончимэг аялагхан дуулдаг ч тэр бүр дуу хийгээд байдаггүй, хийсэн ч хүнд хүргэдэггүй байх. Харин "Бүсгүй заяа” тоглолтоо хийж, Увсын Бөхмөрөн сумынх болохоор бүлэрхүү Увсын ах эгч нар нь ирж, тоглолтынх нь хамаг ачааг нугалж өгчээ. Тэрчлэн нутгийнх нь том дарга Ц.Нямдорж сайд ирж, СТА цолыг нь энгэрт нь бат зүүж өгсөн гэнэ лээ
paparatsi.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>