AНУ-ын эрдэмтэн Маслов "Хүний хэрэгцээний пирамид"-ыг зохиожээ

3058
 

AНУ-ын эрдэмтэн Маслов "Хүний хэрэгцээний пирамид"-ыг зохиожээ. Түүнд дурдсанаар Хүний хэрэгцээ пирамид хэлбэртэй 5 түвшинтэй гэнэ.

1. Хүний анхдагч хэрэгцээ буюу физиологийн хэрэгцээ. Энэ ангилалд хүнийг амьд явахад шаардлагатай бүх л хэрэгцээ багтдаг аж. Хооллох, хувцаслах, идэх, унтаж амрах гэхчилэн.

2. Хүний амгалан тайван байх хэрэгцээ ордог аж. Амьдрахын тулд ажилтай орлоготой байх, өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байх, айдас дарамтгүй амьдрах боломж болон гэр бүлтэй болох, үүн дээр нэмээд өөрийн гэсэн мораль ёс суртахуун-тай болох гэхчилэн.

3. Хүмүүстэй холбогдох хэрэгцээ. Энэ ангилалд гэр бүл, найз нөхөд болон өөрийн гэсэн хүрээлэл ордог гэнэ. Нэг ёсондоо бусад хүмүүсийн хувьд өөрийн гэсэн орон зайгаа бий болгох явдал юм.

4. Өөрийгөө хүндэтгэх хэрэгцээ. Энэ ангилалд өөртөө хэр итгэлтэй байх, өмнөө зорилго тавин түүндээ хүрэх чадвар,бусдыг хүндэтгэж, бусдаар өөрийгөө хүндэтгүүлэх чадвар багтана.

5.Энэ дээд шатанд бусдын төлөө гэх хэрэгцээ ордог аж. Нэг ёсондоо доод шатнаас өөрийгөө хөгжүүлж, өөрийн гэсэн моралиа бий болгож, өөрийн гэсэн асуудлаа шийдэж чадсаны дараа бусдад туслах, тэдэнд сайнаар нөлөөлөх чадварыг авч үздэг байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>