Энэтхэгт шороон шуурга болсны улмаас 117 хүн амиа алджээ

738

Энэтхэгт шороон шуурга болсны улмаас 117 хүн амиа алджээ

 

Энэтхэгийн хойд нутгаар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 117 хүн амиа алдсан нь тогтоогдож, их хэмжээний эд материалын хохирол учирсан байна. Энэ тухай "Би-Би-Си” телевиз мэдээллээ.


Энэтхэгийн баруун хойд нутгийн Ражастхан, Баруун Бенгал мужуудад энэ долоо хоногийн лхагва гарагийн орой шороо шуурга шуурч, дараа нь аянга цахилгаантай бороо орсон байна.

Албаны хүмүүсийн хэлснээр, хүчтэй салхи, шороон шуурганд айл өрхүүдийн орон гэрийн дээвэр хуу хамагдсан аж. Мөн аянга бууснаар олон айл өрхийн гэр шатсан байна.

Байгалийн гамшгийн улмаас гэмтэж бэртсэн, орон гэрээ алдсан хүмүүст туслах шуурхай арга хэмжээ авахыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>