Хэрээний ухаан 7 настай хүүхдийнхтэй тэнцэхүйц гэнэ

736

 

Хэрээний ухаан 7 настай хүүхдийнхтэй тэнцэхүйц гэнэЭрдэмтдийн хийсэн судалгааны дүнд хэрээний оюун ухаан 7 настай хүүхдийнхтэй тэнцэхүйц байдаг гэж гарчээ. Хэрээ хорвоогийн хамгийн урт настай амьтдын нэг төдийгүй ухаанаараа ч илүү аж. Тэд цоо шинэ багаж хэрэгслүүдтэй таарсан ч яаж хэрэглэх учрыг тэр дор нь олж, түвэггүй ашиглаж эхэлдэг байна. Төөрдөг байшингаар ажралгүй нэвтрэн гарах зэргээр эрдэмтдийн туршсан 8 төрлийн сорилыг хэрээнүүд амжилттай давжээ. Эрдэмтэд байгалийн зэрлэг хэрээг барьж, давах бүртээ хоолоор шагнагдах 8 төрлийн сорил явуулсан байна. Сорилын явцад хэрээнүүдийн ой санамж маш сайн ажиллаж, төөрдөг байшингаар өмнө явсан замаараа ахиж явахгүй байх, хүмүүсийн царайг санаж байх зэргээр ажиллажээ. Хэрэв тухайн хүн тэдэнд муу зүйл хийхээр оролдсон бол дараа нь таарахдаа айж, болгоомжилсон байдал гаргаад зогсохгүй бусад хэрээндээ аюултай гэсэнд дохио илгээм гуаглаж байжээ.

Хэрээний ухаан 7 настай хүүхдийнхтэй тэнцэхүйц гэнэ


Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>