Хойд Солонгосын 15 настай сагсчин охин хоёр метр гаруй өндөртэй
Өмнөд болон Хойд Солонгосын сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт өчигдөр Пьенянд болжээ.
Энэхүү нөхөрсөг тоглолтын үеэр Хойд Солонгосын эмэгтэй шигшээ багийн тамирчин 15 настай Пак Жин А олны анхааралд өртжээ.
Хоёр метр гаруй өндөртэй сагсчин охин ур чадвараа харуулж, үзэгчдийг шуугиулсан байна.
Одоогоор түүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Өмнөд Солонгосын сэтгүүлчид олж чадаагүй гэнэ.
Өмнөд болон Хойд Солонгос улсын багийн төрлийн нөхөрсөг тоглолт 15 жилийн өмнө болж байсан бөгөөд энэ удаагийнх дөрөв дэх нь юм. Энэхүү нөхөрсөг тоглолт өнөөдөр өндөрлөнө.





