Афганистанд цэнгэлдэх хүрээлэнд халдлага гарч 16 хүн амиа алджээ

468

Афганистанд цэнгэлдэх хүрээлэнд халдлага гарч 16 хүн амиа алджээ

 

Өчигдөр Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Афганистаны нийслэл Кабул хотод амиа золиослогчид хоёр удаа халдлага хийсний улмаас наад зах нь 16 хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан" гэж мэдээлжээ.

Тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Эхний дэлбэрэлт Кабул хотын зургаадугаар дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд болж, түүнээс 1 цагийн дараа тус стадионы гадаа хоёр дахь дэлбэрэлт болсон" гэлээ.

Эхний дэлбэрэлтийг тэнд бөх үзэж байсан үзэгчдэд чиглүүлж, дараагийн дэлбэрэлтийг цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ажиллаж байсан сэтгүүлч, цагдаа нарт чиглүүлэн хийсэн байна. Хоёр дахь халдлагаар Афганистаны Давн телевизийн 2 сэтгүүлч амиа алдсанаас гадна 2 сэтгүүлч, цагдаагийн 10 ажилтан шархаджээ.

Одоогоор тус халдлагыг ямар нэгэн байгууллага зохион байгуулсан гэж мэдэгдээгүй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>