Туул голын хог хаягдлыг цэвэрлэж байна

582

Туул голын хог хаягдлыг цэвэрлэж байна

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн амьдрах орчинг эрүүл, таатай болгох үүднээс хог хаягдлын их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал өнөөдөр дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу Туул гол дагуух хог хаягдлын цэвэрлэгээг хийж эхэллээ.

 

Тус их цэвэрлэгээнд дүүргийн бүх харьяа хэлтэс албад болон сургууль, цэцэрлэгийн албан хаагчид оролцож байгаа юм. 

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул гол дагуух хог хаягдлын их цэвэрлэгээг 3 удаа зохион байгуулах аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>