Абхазын ерөнхий сайд амь үрэгджээ

658
 
 Абхазийн засгийн газрын төлөөлөгчдийн автомашины цуваа зам тээврийн осолд өртсөнөөр тус улсын ерөнхий сайд Геннадий Гагулия амь үрэгдэж, хоёр хүн гэмтэж бэртсэн тухай Абхазийн дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас РИА Новости агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.

Есдүгээр сарын 8-нд 23.10 цагт болсон зам тээврийн осолд Абхазийн ерөнхий сайдын жолооч, бие хамгаалагч хоёр бэртэж эмнэлэгт хүргэгдсэн боловч ноцтой гэмтэл учраагүй тул удалгүй эмнэлгээс гарсан байна.

Абхазийн ерөнхий прокурорын олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн туслах Даур Амичба-гийн мэдэгдсэнээр, Абхазийн ерөнхий сайд Геннадий Гагулия-гийн сууж явсан автомашинтай мөргөлдсөн ВАЗ маркийн машины жолооч мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдоод байгаа аж.

Абхазын ерөнхий сайд амь үрэгджээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>