Дуулиан шуугианаар хөлжиж чадсан ”сүйхээтэй” нууц амрагууд
Эрээ цээргүй үнэ цэнэ Алдартай хүмүүс байгаа газар бусдын нэр алдарт өөрийгөө ээх төдийгүй бас үүгээр мөнгө олохыг оролдогч хүмүүс үргэлж дагалдаж байдаг. Үүний тулд ашиглах объектоо тун зөв сонгох шаардлагатай. Практикаас харж байхад энэ үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч эсвэл Их Британийн ирээдүйн хатан хаан, үгүй ядахдаа гэхэд алдарт дуучин эсвэл нэртэй хөл бөмбөгч тохирно.
1996 онд Моника Левински тушаал дэвшив. Түүнийг хуулийн хэлтэс рүү томилж, тэр оны дөрөвдүгээр сард Пентагон дахь олон нийтийн харилцааны хэлтэс рүү хуваарилжээ. Тэнд тэрээр Линда Трипп гэгчтэй танилцсан бөгөөд улмаар түүний хамгийн дотно найз бүсгүйчүүдийн нэг болсон ч хожмоо заналт дайсан нь болж хувирчээ. Бүх зүйл 1997 оны гуравдугаар сарын 24-нд дуусав. Тэр өдөр Билл Клинтон болон Моника Левински нар хоёулхнаа хамтдаа өнгөрүүлсэн сүүлчийн өдөр байлаа. Үүний дараа хатагтай Левинскийн сайн найз болох Линда Триппын ээлж иржээ. Линда Трипп энэ бүх хугацаанд бүх утасны дуудлага болон найз бүсгүйнхээ төрийн тэргүүнтэй ургуулсан харилцааны талаарх илэн далангуй яриа бүхнийг диктофонд бичиж авч байлаа. Энэхүү бичлэгийг хатагтай Трипп прокурор Кен Старрт дамжуулжээ.
Кен Старр тэр үед Уайтуотер хотод үл хөдлөх хөрөнгийн хууль бус худалдааны талаар хэргийг мөрдөж байсан бөгөөд тэр хэрэгт ерөнхийлөгч Клинтон орооцолдсон байлаа. Хатагтай Моника Левинскигийн Трипптай ярилцсан ярианаас харахад ерөнхийлөгч Клинтон болон түүний туслах Вернон Жордан нар төрийн тэргүүний биеэ зүй бусаар авч явж байгаа талаар худал мэдүүлэг өгөхийг Моникад санал болгохоор завдаж байжээ. Энэ бүхэн прокурорт хуурамч мэдүүлэгт түрхэрсэн хэргийг албан ёсоор мөрдөх боломж олгожээ. Энэ бүхэн юугаар төгссөнийг бид мэднэ: ерөнхийлөгч "хайр сэтгэлийн нууц явдлаа” хүлээн зөвшөөрч, олон нийтийн өмнө гэмээ наминчилсан бөгөөд ийм маягаар албан тушаалаасаа халагдах аюулаас зугтсан юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч болон залуухан дадлагажигч бүсгүй хоёрын хайр сэтгэлийн холбооны талаарх нарийн ширийн мэдээлэл үй олон онигооны хангалттай эх үүсвэр болжээ.
Үүний сацуугаар тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээс багагүй орлого олж байлаа. Британийн С4 телевизийн сувагт ганц удаа ярилцлага өгөхөд л 670 мянган доллар авсан бөгөөд дээдсийн сэтгүүл "Hello” түүний зургийг өөрийн сэтгүүл дээр байрлуулах эрх авахын тулд түүнд 835 мянган доллар төлсөн байна.
Дашрамд хэлэхэд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дээрх орлогын эх үүсвэр татарч эхлэхэд нэгэнт олсон алдар нэрээрээ мөнгө олох бусад аргуудыг хайж эхэллээ. Тэрээр худалдаа эрхлэхээр шийдэж, улмаар интернэтээр эмэгтэй хүний нэхмэл цүнхийг ширхэгийг нь 110 доллараар борлуулж эхлэв. Гагцхүү наймаа тийм ч амжилттай явагдсангүй тул хатагтай Левински өөрт байгаа ашигтайгаар зарж болох нэгэн зүйлийг олсон нь түүний илүүдэл жин байлаа. Тэрээр тураах бүтээгдэхүүнээр дагнадаг Jenny Craig пүүстэй гэрээ байгуулж, улмаар гэрээний дагуу хэрэв тэрээр 20 кг-аар турж чадах аваас пүүс түүнд 1 сая доллар төлөх ёстой болов. Үнэндээ Моника сая долларыг авч чадаагүй. Учир нь тэрээр ердөө 14 кг хаясан бөгөөд цаашид эргэн жин нэмж эхэлсэн тул гэрээ цуцлагдав.
Пол Берреллын од шүүрэх агшин 2002 оны аравдугаар сард тохиожээ. Тэр үед Диана гүнж Кенсингтоны ордонд нэг хэсэг хугацаанд амьдарч байгаад тэндээс явахад түүний эд зүйлс алга болсон хэрэгт түүнийг сэжиглэж шүүхээс дуудсан юм. Ордны зохион байгуулагчийн хулгайлсан гээд байгаа эд зүйлийн жагсаалтанд Диана гүнжийн хувийн 342 эд зүйлс бүртгэгдсэн байлаа. Шүүхээс баталж байгаагаар энэ хэргийг ноён Беррелл 1997 оны нэгдүгээр сарын 1-ээс 1998 оны зургадугаар сарын 30-ны хооронд буюу эзэгтэйг нас барсан дараа үйлдсэн гэж байлаа. Гэвч тухайн жилийн хамгийн том дуулиан тарьж болох энэ үйл явц нэг хормын дотор бүтэлгүйтэв. Тус хэрэгт хатан хаан Елизавета II өөрийн биеэр оролцож, хэрэг мөрдөлтийн үйл явц эхэлснээс гурван долоо хоногийн дараа ноён Беррелл өөрт нь Диана гүнжийн эд зүйлс хадгалагдаж байгаа тухай сануулж байсныг гэнэт санасан тухайгаа мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн дараа шүүх ордоны зохион байгуулагчийг бүрмөсөн цагаатгахаас өөр аргагүйд хүрчээ.
Пол Берреллийн дуулиант ялалтын яг дараагийн өдөр түүний нэрэн дээр үй олон тооны болон телевизийн сувгуудаас өөрийн сэтгэгдлийн талаар ярьж өгөх 300 гаруй санал иржээ. Тэдний зарим нь бараг нэг сая фунт /1,85 сая доллар/ төлөхөд бэлэн байлаа. Гэвч ордны зохион байгуулагч асан их мөнгөний хойноос хөөцөлдсөнгүй "Зууны үйл явцын” талаарх өөрийн дурсамжийг хэвлэх эрхийг Британийн шар сонин "Daily Mirror”-д 350 мянган фунтээр /650 мянган доллар/. Үүнээс гадна, хувьсамтгай үйлчлэгч өөрийн түүхийг телевизэд худалдаж амжсан байна. Цуу ярианаас сонсоход үүний ачаар түүний банкин дахь данс 100 мянган фунт буюу 185 мянган доллараар нэмэгджээ. Түүнээс гадна "A Royal duty” /Хааны албанд/ нэртэй ном хэвлүүлжээ. Үүндээ тэр мөн л ард түмний хайртай гүнжийн амьдралын сонирхол татам нарийн ширийний талаар тэр бүл дэлгэлгүй эзэгтэйдээ үнэнч хэвээр үлдсэн нь ээлжит удаагаа ард олны хүлээлтийг хууран мэхэлсэн хэрэг болов. Гэсэн ч дан ганц Британи, Ирландын олон нийт тус номоос 600 гаруй мянган ширхэгийг худалдан авсан нь номын эзэнд 1 сая фунт буюу 1,85 сая доллар авчирчээ.
Гэвч хэнбугайн ч нэр хүндийг, тэр тусмаа хамгийн хүндтэй хүний нэр хүндийг унагахад ганц энэ чин сэтгэлийн өчил хангалттай байх байлаа. Тэгтэл офицер энэ бүх он жилүүдэд бүсгүйг нэг бус удаа гутаажээ. Ноён Хьюиттын нас нөгчсөн гүнжийн талаарх дурсамжаа наймаа хийн нэр төрөө баллах анхны алхам нь News of the world шар сонинд ярилцлага өгсөн явдал бөгөөд үүндээ тэрбээр Диана гүнжтэй хайр сэтгэлийн холбоотой байсан тухайгаа илэн далангүй дэлгэж, үүгээрээ 300 мянган фунт буюу 555 мянган доллар олсон явдал байлаа. Төдөлгүй тэрбээр нууц амрагийнхаа талаарх дурсамжийг Анна Пастернактай хуваалцахыг зөвшөөрсөн бөгөөд үүний үндсэн дээр хожмоо бурхан бологч гүнжийн хайр сэтгэлийн амьдралд зориулагдсан Princess in love дуулиант ном хэвлэгдсэн юм. Энэхүү үр шимтэй хамтын ажиллагаа Жеймс Хьюиттэд ойролцоогоор 1 сая фунт /1,85 сая доллар/ авчирчээ.
Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсаны төлөө ноён Грантыг баривчилсан цагдаа нарын нэг Британийн телевизийн Channel 5 сувагт жүжигчнийг гудамжны бүсгүйтэй байхад нь баривчилсан тухай дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэр өглөө 41 настай Терри Бенниуорт хамтрагчтайгаа Лос-Анжелесын Сансет Стрип гэх буруу явдлаараа алдартай гудамжаар жижүүрлэж явахдаа замын хажуугаар сэлгүүцэх биеэ үнэлэгчдийн дэргэд цагаан өнгийн BMW зогсохыг анзаарчээ. Тэнгэрлэг Браун машинд дөхөж очоод, ахархан хугацаанд "хэлэлцээр” хийсний дараа жолоочийн дэргэд суув. Машин тэр даруй байрнаасаа хөдлөв. Төдөлгүй арын нэг гудамжинд жижигхэн буланг хайж жолооч машинаа орон сууцны байшингийн дэргэд тавьжээ. Цагдаа нар хэсэг зуур хүлээж байгаад улмаар машин руу дөхөн очоод цонхыг нь тогшив. Машин дотор байсан эр гэнэтийн энэ явдлаас үсэрч, нүцгэн биеэ хувцсаараа яаравчлан далдлахыг оролдсон боловч нэгэнт хожимдсон байлаа. Нийтийн дэг журам зөрчсөн нь илэрхий байв. Хэв журам зөрчигч бол Британийн алдарт жүжигчин Хью Грант болохыг таньсан цагдаа нар түүнийг гавлаж, цагдаагийн хэсэгт аваачсан бөгөөд тэнд хожмоо дэлхийн бүх сонингуудаар тараагдсан алдарт зургийг авсан юм.
Эстелла Томпсоны хувьд тэрээр хувийн болон ажил мэргэжлийн амьдралд нь тохиосон гол үйл явдлаас боломжоороо дээд зэргийн ашиг унагаж авахыг хичээжээ. Алдарт жүжигчинтэй есхөн хормын төдийд хийсэн уулзалтаасаа тэрээр 900 мянган доллар олсон бөгөөд үүнээс 130 мянгыг нь Британийн шар сонин News of the World төлжээ. Мөн 185 мянган долларыг тэрээр Хью Гранттай учирсан явдлыг өгүүлсэн порно кинонд тоглосноор халаасалж чадсан юм. Үлдсэнийг нь тэрээр үй олон телевизийн нэвтрүүлэг болон сонингийн ярилцлаганаас олсон аж. Гэвч мөнгө нь удахгүй дуусч, Лос-Анжелесын хамгийн алдартай биеэ үнэлэгч ахин гудамжиндаа гарчээ. Дараа жил нь тэрээр хувцсаа сольж, зүсээ хувиргасан цагдаа нарыг "шаналгасан” хэргээр баривчлагдсан юм. Тэрээр 900 долларын торгууль төлөөд суллагдав.
2000 оны арванхоёрдугаар сард "хайр сэтгэлийн донтон” бүсгүй ахин цагдаа нарын гарт оров. Учир нь Лас-Вегас дахь казинод тоглож 15 мянган доллар хожсон нэгэн эр нэгэн согтуу эмэгтэй байн байн тусгай үйлчилгээ үзүүлэхийг санал болгож, амар заяа үзүүлэхгүй байсан тул цагдаад хандсан ажээ. Хью Грантаас ялгаатай нь түүнд ийм үйлчилгээ огт хэрэггүй байлаа. Эцэст нь хатагтай Томпсон 30 хоног шоронд хоригдов. Энэ удаад түүнийг хэн ч телевизийн нэвтрүүлэгт уриагүй юм.
Хөл бөмбөгч болон түүний нарийн бичгийн хоорондын янагийн явдал өнгөрөгч оны есдүгээр сард буюу зоогийн газарт үдийг хамтдаа өнгөрүүлж, улмаар Мадридын шөнийн клуб Анандад очсоноор эхэлжээ. Тэр цагийг хэрхэн сайхан өнгөрүүлсэн талаарх яриа ноён Бекхэмын эхнэр Викториягийн сонорт хүрэхэд тэрээр тэр даруй өрсөлдөгч рүүгээ утасдаж нөхрийг нь тайван орхихыг шаарджээ. Гагцхүү Ребекка Луз түүний зөвлөгөөг дагасангүй харин ч нөхөртэй нь уулзалдсан хэвээр байжээ. Тэдний хамгийн сүүлчийн уулзалт 12-р сард болсон бөгөөд үүний дараа Дэвид Бекхэм аюултай энэ холбоог дуусгавар болгохыг илүүд үзжээ. Гэвч үүний дараа ч нууц амрагууд ойр дотно үгстэй мессежээр харилцсаар байжээ.
Ребекка Лузын дуулиан тарьсан энэ явдлаас бараг долоо хоногийн дараа Дэвид Бекхэмыг "эзэмших” эрхийг хуучин дуудлагын бүсгүйгээр ажиллаж байсан 29 настай Сара Барбек эдлэв. Тэрээр хоёр жилийн туршид алдартай хөл бөмбөгчтэй холбоотой байсан хэмээн батлаж эхлэв. Ноён Бекхэмтэй дотно харилцаатай байсан нарийн ширийнийг Сара Марбек өнөө л News of the World сонины хуудаснаа дэлгэж, илэн далангүй байдлынхаа төлөө 430 мянган фунт буюу 800 мянган доллараар шагнуулжээ.
Ребекка Луз болон Сара Марбекийн нууцаасаа хуваалцсанаас дэгдсэн дуулиант хэрэг намдаагүй байтал ахин шинэ дуулиан дэгдэв. Аравдугаар сарын эхээр Британийн шар сонин Sunday Mirror Английн шигшээ багийн ахлагчийн нууц амрагуудын эгнээнд 22 настай Даниэль Хит нэмэгдсэнийг тунхаглав. Тэрээр ноён Бекхэм түүнтэй өөрийн Мадрид дахь байшинд хоёр ч удаа унтсан хэмээн зарлав. Үнэн гэдгийн баталгаа болгож хатагтай Хит Бекхэмийн зөвхөн ойр дотны харилцаатай хүмүүсийн л мэдэж болох биеийн физиологийн хэд хэдэн онцлогийг дүрсэлжээ. Энэхүү сонирхол татам яриа нь хатагтай Хитэд алдар нэр бас 40 мянган фунт буюу 70 мянган доллар авчирчээ.
Хатагтай Рене өндөр боловсролтой, маш царайлаг бас авъяаслаг дуурийн дуучин бөгөөд Лучано Павароттитой дотно танилцсан явдал нь түүний ажил амьдралын замналд тус хүргэсэн гэхээсээ хор болсон ажээ. Ноён Паваротти өөрийн нэр хүндээрээ импресариод дарамт шахалт үзүүлэх зуршилтай бөгөөд түүний концертын хөтөлбөрт хатагтай Рене заавал багтах ёстой гэж шаарддаг байсан нь бусад дуурийн одуудад огт таалагддаггүй байв.
Алдарт дуучны амьдралын дээрх болон бусад сонирхол татам дэлгэрнгүй өгүүлийн ачаар Герберт Бреслины хамгийн шилдэг борлуулалттай ном болж зохиогчид хэдэн сая төгрөгийн орлого оруулав. Гагцхүү ноён Бреслигийн баталж байгаагаар өөрийн энэхүү сэтгэгдлийг мөнгөний төлөө хийгээгүй, учир нь тэр хангалттай хангалуун амьдардаг хэмээн баталж байгаа юм. 30 гаруй жил Лучано Павароттигийн агентаар ажилласан Герберт Бресли ийнхүү үүгээрээ нэлээдгүй хөрөнгөжжээ. Сүүлийн жилүүдэд дууучин ганц Metropolitan Opera- д хийсэн ганц тоглолтынхоо төлөө 15 мянган доллар, цэнгэлдэх хүрээлэн дэхь концерт бүрээсээ 300 мянган доллар авч байгаа бөгөөд үүнээс ноён Бреслинд 10-20 оногддог байжээ. Лучано Паворотти түүнийг баян хүн болгосон ч хэдхэн жилийн өмнө дуулиантайгаар хагацсан ивээн тэтгэгчийнхээ талаар муу зүйлийг ярихад түүнд юу ч садаа болсонгүй.
Эх сурвалж www.wikimon.mn



