Испанийн хуурамч дипломтай сайд огцорчээ

525

Испанийн Эрүүл мэндийн сайд Карман Монтон хуурамч дипломын асуудлаас болж огцорлоо. Карман Монтон Мадрид хотын I Хуан Карлос хааны нэрэмжит "Rey Juan Carlos” Их сургуулийн магистрын дипломыг зүй бус аргаар авсан нь илчлэгдсэн юм. Тэрбээр тус сургуулийн магистрын хөтөлбөрт огт хамрагдаагүй бөгөөд танил талаа ашиглан дипломыг өөрийн нэр дээр бичүүлж авсан байна. Уг мэдээллийг Карман Монтон үгүйсгэсэн ч албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэн "Хуурамч дипломын тухай асуудал Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй байсан учир ийм шийдвэр гаргалаа” хэмээн тайлбарлажээ.

Карман Монтонд магистрын зэргийн дипломыг хууль бусаар олгосон "Rey Juan Carlos” их сургууль өмнө нь улс төрийн нөлөө бүхий эрхэмд хууль бусаар эрдмийн зэрэг олгосон хэмээн буруутгагдаж байсан аж. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес өнгөрсөн зургаадугаар сард албан үүргээ хүлээн авсан ба түүний Засгийн газраас хоёр ч сайд огцроод байна. Испанийн Соёлын сайд асан Максим Хьюрта татварын асуудлаас болж албан тушаалаасаа огцорчээ. Өмнө нь Мадрид мужийн дарга, сөрөг хүчний Ардын намын дарга нар хууль бусаар диплом авсан хэргээр албан тушаалаа өгөхөд хүрч байсан юм.

Испанийн хуурамч дипломтай сайд огцорчээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>