Архи баян, ядуу хүнд өөр өөрөөр үйлчилдэг

744

 

Архи баян, ядуу хүнд өөр өөрөөр үйлчилдэгАрхи хүний хөрөнгө чинээнээс хамааран зүрхэнд нь өөр өөрөөр үйлчилдэг байна. Энэ тухай Норвегийн эрдэмтэд баталжээ.

"PLoS One” сэтгүүлд гарсан нийтлэлд дурьдсанаар архийг их хэмжээгээр хэрэглэх нь ядууст зүрхний шигдээс зэрэг зүрх, судастай холбоотой өвчлөл үүсгэдэг бол баячуудад ийм нөлөө үзүүлдэггүй гэнэ.

"Архи зүрх судасны системийн биологийн олон үйлдэл үзүүлдэг. Тэдний зарим нь аюултай байхад зарим нь хамгаалах ч үүрэгтэй байх нь бий. Бид нийгэм, эдийн засгийн бүлгүүдэд архи уух, зүрх судасны өвчлөлөөс болж үхэхэд хоорондын хамаарал байдаг эсэхийг судалж үзсэн” гэж бичжээ.

Судалгааны явцад архийг удаан хугацаагаар хэрэглэх нь элэгний хатуурлаас гадна тархины үйл ажиллагааны алдагдалд оруулаад зогсохгүй долоон төрлийн хорт хавдар, уушгины ажиллагаа алдагдах зэрэгт нөлөөлдөг гэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>