“Моннис” группийн барилга 900 сая төгрөг дээр гацсан уу? эсвэл...

662

 

“Моннис” группийн барилга 900 сая төгрөг дээр гацсан уу? эсвэл...

 

Дахин төлөвлөлт нэрийдлээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хорооны 150 гаруй айлын газрыг дээрэмдэн авсан "Моннис” группийн "МоннисУрбанДевелопмент” ХХК хоёр байр ашиглалтад оруулж чадалгүй өдийг хүрлээ. Анх 2013 онд орон сууцны дахин төлөвлөлт эд эрчээ авж байх үед энэ байршил дахь айлуудыг газраа чөлөөлж өгөхийг хүсэж, иргэд ч байртай болох алтанболомжийгалдахгүй гэсэндээ хугацаа алдалгүй газраа чөлөөлжөгчээ. Харин "Моннис”группийнтэнгэрийн мэт амлалт тэртээ таван жилийн өмнө анх яригджээ. Өөрөөр хэлбэл 2600 айлын орон сууц, 600 хүүхдийн цэцэрлэг, 7000 ам.метр худалдаа үйлчилгээний төв, 5200 ам.метр бүхийоффисбарихаар төлөвлөж их л сайхан гэрээ хийсэн байдаг. Уг мэдээлэл "Моннис”группыналбан ёсны цахим хуудаст ч бий. Гэвч энэ таван жилийн турш энэ компани хоёр барилгын шав тавихаас цааш явуулсангүй.

Газраа чөлөөлж байрандаа орох хугацааг хүлээж, аргаа ядсан иргэд өнгөрсөн долоон хоногоос эхэлж суулт зарлан, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Гэвч тэдний эсэргүүцэл газар авалгүй, салхинд хийсэх мэт замхарсаар л байна.

Газраа чөлөөлсөн цагаас буюу таван жилийн хугацаанд түрээсийн байраарамьдарчирсэн иргэд "Моннис”группийнерөнхий захирал Б.Чулуунбаатар, Санхүү эрхэлсэн дарга н.Нарантуяанартай уулзах гэж нэлээд хэдэн удаа оролдсон боловч ямар нэгэн шалтаг хэлсээр уулзахгүй байгаад бухимдаж байв.

Харин сард хийсэн цуглааны үеэр "МоннисУрбанДевелопмент” компанийн дарга Б.Урантулгахийсэн мэдэгдэлдээ "Одоо баригдаж байгаа барилгыг дуусгах хугацаа ирэхарван нэгдүгээрсар хүртэл гаргасан байгаа. Барьж дуусгахад үнийн дүнгээр 900 сая төгрөг хэрэгтэй болоод байна. Тэр мөнгийг олохын тулд манай компани зарим компаниудтайбартерааргэрээ хийх, эсвэл машин тэрэг худалдаж авсан барилгын компаниудаас оронд нь бараа бүтээгдэхүүн худалдан авч дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Эхнийээлжидэнэ сард 100-150 сая төгрөг олохоор ажиллаж байна. Мөн манай компанийг татвараас хаасан байгаа. Үүнийгээ нээлгэхээр н.Нарантуяадарга хөөцөлдөөд явж байгаа” гэв. Орон сууцжуулна хэмээн газрыг нь эзлэн авч, дуусгаж чадалгүй өдий таван жилийн нүүрийг үзчихээд ядахдаа тэд иргэдээс уучлалт ч гуйсангүй.

Харин иргэдийн хувьд "Барьж өгч чадахгүй байсан юм бол анхнаасаа яах гэж сайхан сайхан амлалт өгсөн юм. Биднийг хохироож байгаагаа мэдэж байна уу?, Бид газраа буцааж авмаар байна эсвэл эндээ гэрээ бариад амьдаръя” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

Түүнчлэн "Олон хүнийг орох оронгүй болгож хохироожхаячхаадөнөөдрийг хүртэл тэр ерөнхий дарга нар чинь уулзсангүй. Бүр болохгүй бол компанийн чинь гадаа очиж хононо. Өлсгөлөн зарлаж амь насаараа дэнчин тавина шүү” гэж ч хэлж байв.

Өнгөрсөн сарын сүүлчээр тэмцэл, илэрхийлж байсан иргэд тэмцлээ түр зогсоосон аж. Тэднийг жоохон харъя. Хүйтрэхээс өмнө байрандоруулчихбайх гэсэнгорьдлоготойгоорхүлээсэн боловч есөн сард бас л таг чиг.

Иргэдийн төлөөллөөс байр асууж лавлахад "Хэрэгтэй гэсэн бараа бүтээгдэхүүнээ татаж байгаа. Барилгын ажил үргэлжилж байгаа гэхээс өөр зүйл хэлэхгүй юм. Бас л худлаа хэлээд байх шиг байна. Энэ янзаараа бас л энэ өвөл худлаа болох байх. Хэцүү юмаа. Хэд хоногийн дараа аравдугаар сар гарлаа.Сэрүүсээдэхэлчихсэн. Удахгүй цасаар шуураад хүйтрээд эхэлчихнэ” хэмээн бухимдсан байдлаар хэлж байсан юм.Түүнчлэн энэ олон хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр тоглож буй "Моннис” групп яагаад одоог хүртэл ажлаа эхлүүлж чадахгүй байна вэ? Таван жил гэдэг урт хугацаа. Хоёрблоконбайр битгий хэл газар чөлөөлсөн хэсгийн ойрорчимуудыгбүгдийг тохижуулж дуусах хэмжээний цаг хугацаа. Гэвч арван давхар хоёрблоконбарилгаас өөр зүйл байхгүй байгаад энэ компанийн эздийн хариуцлага, ухамсар тэр дундаа нэр хүндийн ч асуудал яригдаж буй.

Иргэдийн хэлснээр энэ өвөл магадгүй дахин худал үг, үйлдлээр аргацааж өнгөрөөж байж хөдлөх улс уу?, эсвэл энэ янзаараа дахин хэдэн ч жилийн нүүрийг үзэж чадах "чансаатай” хүмүүс үү? Тэгэхрээ газраа бүрэн чөлөөлж өгсөн 150 гаруй айлууд хэзээ нэгдсэн журмаар шинэхэн байрандаа орох вэ гэдэг асуултад хариулт өгөх нь ёс зүйн хувьд хамгийн эхний асуулт болсон. Угтаа барилгын ажлаа бушуухан дуусгачихсан бол иргэд ингэж бухимдаж эсэргүүцлээ илэрхийлэхгүй, "Моннис” компанийн нэр хүнд ч доош унахгүй байхсан.

 

“Моннис” группийн барилга 900 сая төгрөг дээр гацсан уу? эсвэл...

 

“Моннис” группийн барилга 900 сая төгрөг дээр гацсан уу? эсвэл...

 

Бэлтгэсэн: Т.Номун 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>