"Ээжийн хэлсэн инээдтэй сургаалиуд" Сонин хачин 2-10-2018, 15:22 664 Хуваалцах Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан: «Та хоёр бие биенээ алмаар байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна» Ээж намайг бурханд мөргүүлж сургасан: «Энэ муухай толбо арилаасай л гэж залбир!» Бас логиктой сэтгэхийг заасан: «Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!» Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан: «Орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!» Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан: «Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!» Боломжгүй зүйлийг хийлгэж сургасан: «Наад амаа хамхиад хоолоо ид!» Ээж маань надад тэсвэр, тэвчээр суулгасан: «Идэж дуусахаас нааш ширээний араас босохгүй шүү!» Ирээдүйг эрэлхэгээр угтахад сургасан: «За гайгүй ээ, гэртээ очиж байгаад чамайг даа...» Өөрийгөө анагаах шидийг заасан: «Сөлөр хараад байвал тэр чигтээ тогтчихдог юм» Маш уян хатан байхад сургасан: «Хар, наад шилэн хүзүү чинь хав халтар байна!» Зайнаас мэдрэх увидаст сургасан: «Зузаан цамцаа өмс, даарч байгааг чинь би мэдэж байна!» Өндөр болгох эрдмийг заасан: «Ногоо идэхгүй бол өсдөггүй юм» Надад генетикийн үндсийг заасан: «Аавынхаа аль мууг дуурайх юм даа!» Биеэ зөв авч явахыг заасан: «Эцэг шигээ аашлахаа боль!» Байж болшгүй юманд итгэхийг сургасан: «Би чамайг нэвт шувт харж байна шүү» Бүх юмыг эерэгээр харахыг заасан: «Гэр гэж нохойн хороо!» Цэцэн ухааны эх үүсвэрийг мэдрүүлсэн: «Зүгээр л миний хэлснийг дага, дараа нь хараарай!» Аливааг бодитоор хүлээн авахад сургасан: «Юмыг битгий хэтрүүлж бай гэж би чамд мянган удаа хэлсэн дээ!» Бусдад атаархахгүй байхыг заасан: «Чи бол сайн аав ээжийн хажууд жаргаж байгаа хүн, ингэж чадахгүй байгаа хүүхдүүд дэлхий дээр хэдэн саяараа бий! 664 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-01-2018, 05:29 27-хон насандаа өөд болсон аавын хүүдээ бичсэн захидал ямар ухаалаг мундаг юм бэ… 17-05-2016, 08:43 Ди Каприо аавынхаа тухай ярьжээ… 6-07-2015, 15:47 Хайртай хүн маань аавтай маань чацуу… 11-02-2015, 09:19 Чамайг зовоох эрчүүдийг хэрхэн таних вэ?… 30-10-2014, 10:47 Хайртыгаа хардахгүй байх 7 үндэслэл… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.