Араб иргэдтэй хуйвалдсан бүлэг шонхорын наймаачдад шүүхээс ял оноолоо

861

Араб иргэдтэй хуйвалдсан бүлэг шонхорын наймаачдад шүүхээс ял оноолооШонхорын наймаачдыг шүүхээс ял оноолоо МУ-ын иргэн Ө.Асхар Араб иргэдтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн ханх сумын нутгаар 49 толгой шонхор шувууг улсын хилээр гаргахаар бэлтгэсэн байсныг илрүүлжээ.

Энэхүү хууль бус үйлдэл хуулийн байгууллагат гурван жил шалгагдсаны эцэст 2018 оны зургадугаар сард эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын ял оноожээ.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр Монгол улсын хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр нь нэр бүхий хоёр хүний хамтаар бүлэглэн найман ширхэг идлэг шонхор шувууг хууль бусаар Монгол улсын хил нэвтрүүлэх үйлдэл дээрээ баригджээ. Найман толгой идлэг шонхор шувууны нэг бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 16.000.000 төгрөг буюу нийт 128.000.000 төгрөгтэй тэнцэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>