Оюутнуудын дунд БЗХӨ болон үр хөндөлт их байна
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг энэ жил "Эрүүл оюутан-хөгжлийн түүчээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аяны хүрээнд оюутан залуучуудыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах, зөв дадал суулгахад чиглэгдэж байгаа юм.



