Зөвхөн яндантай өрхүүдийг ипотекийн зээлд хамруулвал утаа багасна
Ипотекийн зээлд зориулж 2019 онд 115 тэрбум төгрөг төсөвлөөөд байгаа. Дунджаар 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдаж авдаг гэж бодоход зээлдэгч иргэн 30 хувиа өөрөө гаргаад, үлдсэн 70 хувь буюу 70 саяыг банкнаас авна. Ингээд бодохоор ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаас 1650 орчим өрх ипотекийн зээлд хамрагдана гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд манай улсад олгосон моргейж болон ипотекийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгаа гэсэн судалгаа бий. Ер нь ипотек бол монголд төдийгүй олон улсад эргэн төлөлт нь хамгийн найдвартайд тооцогддог зээл. Түүнчлэн орон сууц нь хүний анхдагч бөгөөд нэн чухал хэрэгцээ. Дээр нь Улаанбаатар нэрээ Утаанбаатар болтол агаараа бохирдуудаад байгаа нийслэлчүүдийн хувьд утаа үйлдвэрлэдэг гэр хорооллын оршин суугчдыг багасгах нь нийтийн эрх ашигт нийцнэ. Тэгэхээр илүү олон өрхийг орон сууцтай болгохын тулд ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Харин яаж… ?



