Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн 10.5 хувь нь Австрали

623

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн 10.5 хувь нь Австрали

 

Манай улсад 95 орны 4.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Үүнийг өмнөх жилтэй нь харьцуулахад 4.3 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Мөн эдгээр хүний 3.7 мянга нь эрэгтэй бөгөөд иргэний харьяаллаар нь авч үзвэл:

  • 36.6 хувь нь БНХАУ-ын
  • 10.5 хувь нь Австрали улсын
  • 6.7 хувь нь ОХУ-ын
  • 6.1 хувь нт БНСУ-ын
  • 5.9 хувь нь АНУ-ын иргэн байна.

Эдгээр ажилчны 1.7 мянга буюу 36.7 хувь нь уул уурхай, олборлолтын чиглэлээр ажиллаж буй бол 918 нь боловсролын салбарт ажиллаж байгаа юм. Мөн 121 хүн барилгын салбарт ажиллаж байна. 

 

Т.САРАН, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>