Таван сартай нярай хүүхдээ орцны үүдэнд орхижээ

485

Таван сартай нярай хүүхдээ орцны үүдэнд орхижээ

 

Өнгөрсөн амралтын өдрөөр нярай хүүхдээ орцны үүдэнд орхиж явсан хэрэг гарчээ.

Тодруулбал,  энэ амралтын өдрөөр буюу 5 дугаар сарын 4-ний өдөр 5 сартай нярай хүүхдээ орцны үүдэнд орхиж явсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж байна.

Одоогоор нярайг хүүхэд хамгаалах байранд асарч байгаа аж. 

Х.Соёл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>