"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын нийт өр 141 тэрбум төгрөг болжээ
Б.Эрдэнэбатын "Эрэл” компани "Хөгжлийн банк”-наас 23,0 сая ам.доллар зээлж авсан ба зээлээ төлөхгүй удааж байгаа тухай мэдээллүүдийг шалгаж үзвэл үнэн байна. 23 сая ам.доллараар ч тогтохгүй юм, Монголбанкны "Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгдсэн үндсэн зээлийн хэмжээ 141 тэрбум төгрөг болжээ.
Жишээ нь Б.Эрдэнэбатын улстөрийн богинохон замнал түүний бизнест ашиг өгөөгүй, цэцэглэн мандаж байсан "вант улс” нь сураг тасраад өдгөө ийм байдалд орчихсон байна. Б.Эрдэнэбат гэлтгүй олон бизнес эрхлэгч улстөрд орсноос хойш ийнхүү сүйрч байсан. Цагтаа "Хэрэв МАН-д орчихсон бол, өөрийн нам байгуулж тэрсэлдэхгүй эвтэйхэн явчихсан бол дөрвөн жилийн дараа Ерөнхий сайд болчих байсан хүн” гэгдэж байсан билээ.
Өмнөд хөршийн авилгачдын мөнгийг угаадаг Монголын эдийн засгийн багтаамжтай сектор бол барилга. Аль болох их мөнгө шингээх үнэтэй барилга барьж, нэгэндээ дамжуулах зарах замаар их хэмжээний мөнгө угаадаг.
"Эрэл” группын эргэн төлөөгүй зээл ба хүү нийлээд 230 орчим тэрбум төгрөг болох багцаа гарч байгаа гэнэ. Эцэстээ банкууд зээл олгохоо боливол өөр эх үүсвэр хайхаас аргагүй.



