Алексей Навальныйд 30 хоног хорих шийтгэл оноожээ Дэлхий дахинд 25-07-2019, 15:38 726 Хуваалцах ОХУ-ын Засгийн газрыг шүүмжлэгч Алексей Навальныйд том хэмжээний жагсаал хийхийг уриалсан хэргээр 30 хоногийн хугацаатай хорих шийтгэл оноожээ. А.Навальный инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэнээр, түүнийг лхагва гарагт Москва хот дахь гэрээсээ гүйхээр гарахад нь цагдаа нар баривчилсан байна. Эрх баригчдын зүгээс энэ талаар тайлбар хийгээгүй боловч Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш твиттер хуудсаараа дамжуулан мэдээлснээр, А.Навальныйг зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад уриалсан хэрэгт холбогдуулан 30 хоног хорихоор болжээ. Ирэх есдүгээр сард болох орон нутгийн сонгуульд сөрөг хүчний, бие даан нэр дэвшигчдийн тоог хязгаарлах шийдвэрийг эсэргүүцэгчид сүүлийн хэдэн долоо хонгийн турш ОХУ-ын нийслэл хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалд 20 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Навальный ирэх бямба гарагт хотын захиргааны төв байрны өмнө үүнээс ч илүү том жагсаал хийхийг уриалсан байна. Т.Есүхэйтөмөр 726 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 7-05-2019, 10:27 Мексикт эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ… 1-05-2019, 10:42 Тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв… 30-04-2019, 09:43 Хонконгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болжээ… 13-06-2017, 15:15 ОХУ-д сөрөг хүчний цуглаанд оролцсон хэдэн зуун хүнийг барьж саатуулжээ… 16-11-2014, 19:42 Олландын эдийн засгийн хатуу бодлогыг францчууд эсэргүүцэж байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.