Зэвсэгт мөргөлдөөний улмаас амиа алдсан хүүхдийн тоо нэмэгджээ

Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд татан оролцуулах тохиолдол Сомали улсад хамгийн өндөр хэвээр байгаа аж. 2018 онд тус улсад 2300 хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд татан оролцуулсан бол Нигери улсад 1947 хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулжээ. Түүнчлэн өнгөрсөн онд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 933 тохиолдол бүртгэгдсэнээс Сомали улсад 331, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 277 тохиолдол бүртгэгдсэн байна.
Э.Аянзаяа



